БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И-гийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И-гийн айлчлал өнөөдөр эхэлнэ

БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И-гийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр /2020.09.15/ манай улсад айлчилна.

Айлчлал нь хоёр улсын хооронд өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах зорилготой гэдгийг ГХЯ-наас мэдээлсэн.

Айлчлалыг манай улсад өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж, арга хэмжээнд аль болох цөөн хүн оролцуулах аж.

Уг айлчлалын үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоос гадна цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ  томоохон төслүүдийн явцыг урагшуулах, БНХАУ-д экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр талууд ярилцана гэсэн урьдчилсан мэдээллийг өгч буй.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван өнөөдөр үдээс хойш манай улсад ирж маргааш үдээс ѳмнѳ буцах юм байна.

Айлчлалын хѳтѳлбѳр албан ёсоор гараагүй бѳгѳѳд урьдчилсан байдлаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар ганцаарчилсан уулзалт мөн ѳргѳтгѳсѳн яриа хэлэлцээр хийхээр төлөвлөжээ. Ван И тѳрийн гурван ѳндѳрлѳгт бараалхах эсэх нь одоогоор эцэслэгдээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж