Санал асуулгын хуулийг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Санал асуулгын хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Төсөлд асуулгын агуулгыг УИХ тогтооно. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн нөхцөлд ард түмний дунд санал асуулга хийж болно гэж үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хураах үед УИХ-аар гурван удаа оруулаад дэмжигдээгүй асуудлаар ард түмнээс санал асууж болно гэсэн заалтыг хасахаар болсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн ард түмнээс авах саналыг илээр биш нууцаар авна гэсэн санал олонхийн дэмжлэг хүлээлээ. Санал гаргасан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Улс орны гадаад дотоод тулгамдсан томоохон асуудлыг УИХ шийдэж чадахгүй байгаа тохиолдолд санал асуухаас биш бүх зүйлээр санал хураахгүй. Төрийн дээд шатанд УИХ-аар санал хураах үед тэр нь нээлттэй байх ёстой. Төрийн түшээд ямар байр суурьтай байна вэ гэдэг нь ил тод байх. Харин ард түмний санал нь нууц байх ёстой, хэний ч хараа хяналтгүйгээр.

Эдийн засгийн том асуудлаар санал хураах болоход гадны нөлөө ороход ил санал хураалт явуулахад барьцаалагдсан байдал нь гарах учраас хэний ч дарамтгүйгээр өгөгдөх бололцоо нь нууц санал хураалтаар нээгдэнэ” гэсэн юм.

Ард түмнээс санал асуухаар болсон бол үүнийгээ сонгуулийн нэгэн адил 65 хоногийн өмнө товлон зарлах санал мөн дэмжлэг хүлээлээ.

Санал асуулгыг Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулах санал мөн дэмжлэг хүлээлээ.

Санал хураалт үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж