Төгрөгийн ханшийн хэлбэлзэл харьцангуй тогтвортой байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төгрөгийн ханшийн хэлбэлзэл харьцангуй тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Төгрөгийн ханшийн хэлбэлзэл харьцангуй тогтвортой байна

Сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг, улс төрийн орчинд хэд хэдэн томоохон үйл явдал өрнөж, манай хоёр хөрш төдийгүй бусад хөгжиж буй орнуудын эдийн засагт хүнд сорилтууд бий болсон билээ. Тухайлбал, уул уурхайн супер цикл унах мөчлөгтөө орж, түүхий эдийн үнийн индекс сүүлийн 16 (Bloomberg-ийн мэдээлснээр) жилийн хамгийн бага түвшиндээ хүрэв. Түүнчлэн АНУ-ын Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр, хөрөнгө оруулагчид  хөгжиж буй орнуудад хийх хөрөнгө оруулалтаа бууруулж түүхий эдийн экспортод түшиглэсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай Монгол, Аргентин, Бразил гэх зэрэг хөгжиж буй орнуудын гадаад тэнцвэрт шокын нөлөөллийг үзүүлсэн юм.

2015 онд экспортын хэмжээ өмнөх оноос 30%-иар бууран, рублийн ханш дэлхийд хамгийн их суларсан валютаар тодров

Манай хойд хөршийн хувьд ч байдал мөн адил сайнгүй байлаа. Дэлхийн нийтийг цочирдуулсан Украйны хямрал, түүнээс үүдэлтэй АНУ болон Европын холбооны улсуудаас ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь ОХУ-ын эдийн засагт том цохилтыг үзүүлсэн бол голлох экспортын бүтээгдэхүүн болох газрын тосны үнийн огцом уналт нь байдлыг улам хүндрүүлээд байна. Тус улсын ДНБ 2013 онд 1.3%, 2014 онд 0.7%-ийн өсөлттэй байсан бол 2015 онд -3.7%-иар буурсны зэрэгцээ инфляци огцом нэмэгдэж 12.9%-д хүрч, 2015 онд экспортын хэмжээ өмнөх оноос 30%-иар бууран, рублийн ханш дэлхийд хамгийн их суларсан валютаар тодров.

Юанийн ам.доллартай харьцах ханш сүүлийн 20 жилд анх удаа нэг өдрийн дотор 1.9%-иар суларсан нь зах зээлд цочрол өгсөн үйл явдал болов

Дэлхийн зах зээл дэх түүхий эд, тэр дундаа нүүрс, төмрийн хүдрийн үнийн уналт нь сүүлийн жилүүдэд тогтмол 10%-иас дээш өсөлттэй байсан БНХАУ-ын эдийн засаг саармагжихад голчлон нөлөөллөө. Эдийн засаг нь томрох тусам хурдацтай өсөлтийг тогтмол барихад хүндрэлтэй болж эдийн засгийн хөдөлгөгч гол эх үүсвэрүүд болох хөдөлмөр эрхлэлт, капитал, ашигт байдал буурсан байна. Түүнчлэн улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ны 250%-ийг эзлэх болсон нь 2008 оноос даруй 100%-иар нэмэгдсэн үзүүлэлт байв. Өрийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлсэн нь 2008 оны хямралын үед эдийн засгаа аврах гол арга зам байсан хэдий ч энэ нь өрийн дарамтыг эрс нэмэгдүүлэхэд хүргэжээ. Түүнчлэн эдийн засгийн 15 орчим хувийг бүрдүүлэгч барилгын салбар 2015 онд өмнөх оноос 25%-ийн уналтыг үзүүлэв. Цаашлаад хөрөнгийн зах зээл нь огцом уналтад орж “Шанхай Композит” индекс хагас жилийн хугацаанд 30%-ийн уналтыг үзүүлснээр БНХАУ хөрөнгийн биржээ түр хаах хүртэл арга хэмжээ авахад хүргэсэн юм. Эрх баригчдын зүгээс эдийн засгаа аврах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа нэг тод жишээ нь Хятадын Ардын Банкнаас бодлогын хүүгээ тогтмол бууруулж, юанийн ханшийн сулрах бодлогыг эрчимжүүлсэн явдал байлаа. Юанийн ам.доллартай харьцах ханш сүүлийн 20 жилд анх удаа нэг өдрийн дотор 1.9%-иар суларсан нь зах зээлд цочрол өгсөн үйл явдал болов.

Хөрш 2 улсын эдийн засгийн нөхцөл байдал манай улсын эдийн засагт шууд нөлөөлөл үзүүлдэг

Харин Монгол Улсын хувьд 2012 онд 1,705 сая ам.долларын ашигтай гарч байсан төлбөрийн тэнцэл гадаад худалдааны нөхцөл муудсан, хөрөнгө, санхүүгийн дансны орох урсгал татарсан зэргээс шалтгаалан 2013 онд -1,867 сая ам.долларын алдагдалтай гарснаар макро эдийн засгийг тогтворжуулах, шокын нөлөөллийг бууруулах бодлого хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор урган гарсан юм. Уг шаардлагаар 2014-2015 онуудад Монгол Улс төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг уян хатан тогтоох зарчмыг баримталсан нь төлбөрийн тэнцлийн хямралын эдийн засаг дахь нөлөөллийг зөөлрүүлж, эдийн засагт зарчмын суурь тохиргоо хийгдэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой байсан талаар эдийн засагчид тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл 2013, 2014, 2015 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг тус тус 19.2%, 13.8%, 5.7%-иар аажим сулруулснаар импортыг танаж, урсгал дансны алдагдлыг 2015 онд урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 857 сая ам.доллараар буюу 2.6 дахин бууруулж, төлбөрийн тэнцлийн алдагдал -1,867 сая ам.доллараас 2014 онд -471 сая ам.доллар хүрч бууран  2015 онд 200 сая ам.долларын ашигтай гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Ингээд Монгол улс, БНХАУ, ОХУ-ын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг харьцуулбал дараах байдалтай байна.

Монгол Улсын эдийн засаг харьцангуй жижиг, нээлттэй тул гадаад зах зээлээс ихээхэн хамааралтай. Тийм ч учраас гадаад зах зээл, ялангуяа хөрш 2 улсын эдийн засгийн нөхцөл байдал манай улсын эдийн засагт шууд нөлөөлөл үзүүлдэг ба гадны шокын нөлөө бусад томоохон эдийн засгаас хүндээр тусдаг.

2013 оноос эхэлсэн дэлхийн эдийн засаг, улс төрийн орчинд бий болсон таагүй үйл явдлуудын нөлөө Монгол Улсыг тойрч гарсангүй. Гэсэн хэдий ч 2015 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт эерэг 2.5 хувьтай, инфляцийн түвшин 2014 оны 11.0%-иас буурч 2015 онд 1.9%-д хүрсэн, ханшийн хэлбэлзэл ижил төстэй, хөрш орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур байсан зэрэг нь эдийн засгийг тогтворжуулах бодлогын үр дүн байсан гэж судлаачид дүгнэж байна.

Судлаач Г.ӨНӨРБАЯР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

n 2016-02-04 49.0.187.90

odoo neeree $ udurt 5 t uur uschihgui l bol tog togtvortoi baina gej uzeh um bna ene tailbarlaad biagaagaar

Зочин 2016-02-04 182.160.33.139

АН-ы тархи угаадаг сайт

иргэн 2016-02-04 122.201.31.7

ИЙМ ЗУРАГ ТАВЬЧИХААД ХАНШ ТОГТВОРТОЙ ГЭЖ ХЭЛДЭГ ТЭНЭГҮҮД БАЙНА АА ДАА

Зочин 2016-02-04 103.26.193.80

Орос агуу том үйлдвэрлэгч. Нэг л мэдхэд сэхчих чадалтай. Бид эсгий шаахай л хийдэг артель дээрээ эргээд ойччихсон, яг л хуучны "Мянгуужин" гэдэг шоо хаядаг тоглоом шиг.

Зочин 2016-02-04 59.153.113.224

наад Монгол банкны хэдийн сэтгэцийг шалгаад өгөөч бурхан минь. өдрөөс өдөрт 10 нэгжээр өсөөд байхад юугаа хуцаад байгаа юм бэ. хэзээ өмнө нь ийм байсн юм бэ. тамдаа эртхэн морил.

Зочин 2016-02-04 103.26.193.187

dollar usuh yeer Mongold zah zeel hureegee telej baina. Tugrugiin sangaa nemegduuleh heregtei gej shaagaad tugrugiin hanshiig zoriudaar unagasan shuu dee ene Mongolbank. Ard tumnee huuraad idej uuh ni diildehgui ym. tegeel tud udalgui buh ymnii une usuud amidral hetsuudeed ehelj baigaa ym.

zochin 2016-02-04 103.229.122.244

bas l hutsaj bgaa shuu

Зочин 2016-02-04 103.26.193.80

К.Маркс: "Капитал хуримтлагдах тусам ангийн тэмцэл хөгжиж, ажилчдын ухаарал улам тэлдэг" гэсэн томьёолол байдаг юм. Гадны хөрөнгө оруулалт хэмжээ хэтэрвэл улс оронд тийм эерэг юм ч биш л дээ. Манай ЭЗ-ийн өсөлт гад.хөрөнгө оруулалтаас шууд хамааралтай болсон. Манай Үндэсний үйлдвэрлэлээс хэд дахин давсан гадны валютын урсгал ихэвчлэн уул уурхайгаар дамжин орж ирсэн нь Монголын ЭЗ-ийг гадаадын үндэстэн дамнасан корпорациудын гарт лав атгуулсан юм. Валютын орлогын 90%-аас доошгүйг үндэстэн дамнасан корпорациуд гартаа оруулж, Монгол улс уул орлогын 10%-д хүрэхтэй үгүйтэйг нь хүртдсэн болж хоцордог ийм л зах зээл бий болчихоод байна. Ингэснээр зориуд хямрааж мөнгөний хомсдолд оруулан, тэтгэвэр тэтгэмжээр барьцаалж ОТ-г л явуулахгүй бол Монгол дампуурч баларна гэсэн тархи угаалтыг тасралтгүй хийлээ. ТТ дээр Оджаргал, Баттулга хоёр үзээд байдаг, цаана нь гадны холбоотнууд нь баадуудаад л сууцгааж байгааг Монголчууд ойлгодог болжээ. Төр засаг нь гадныхны санаагаар хөдөлдөг болж ирж байх шиг ойлгогдох болов

D 2016-02-04 150.129.143.27

Dollariin hansh yamar aimaar osch bna aa. Bankniihan ajlaa hiigeech ee

Зочин 2016-02-04 202.131.233.187

Долларын төгрөгтэй харьцах ханш яагаад өсгөөд байна вэ

Зочин 2016-02-04 49.0.161.54

монгол минь тасархай үзүүлэлттэй байгаа юм биш үү. оросыг бол хол орхисон байна ш дээ, сайн байна шүү, гоё байна.