Рио Тинто: "Оюу Толгой"-н төлөө дахин 500 сая доллар зээлнэ | News.MN

Рио Тинто: "Оюу Толгой"-н төлөө дахин 500 сая доллар зээлнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Рио Тинто: "Оюу Толгой"-н төлөө дахин 500 сая доллар зээлнэ

Рио Тинто: "Оюу Толгой"-н төлөө дахин 500 сая доллар зээлнэ

“Рио Тинто” компани Монгол Улс дахь "Оюу Толгой" зэсийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохын тулд дахин 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж буй тухайгаа мэдэгджээ.

Тус уурхайн бүтээн байгуулалтын зардал 1,9 тэрбум ам.доллараар огцом өсч, ашиглалтад орох хугацаа нь 21-29 сараар хойшилсныг өнгөрсөн 2019 оны долдугаар сард “Рио Тинто” компани зарлаж байсан билээ.

“Оюу Толгой”-н бүтээн байгуулалтын зардлыг анх 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж байв. Ийнхүү зардал өсч, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсноор эхний олборлолтын хугацаа 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сард эхлэх боломжтой болж байгаа юм.

Монголын Засгийн газар "Оюу Толгой" төслийн 34 хувийг эзэмшдэг бол үлдсэн хувийг “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг. Харин “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны дийлэнхийг “Рио Тинто” компани эзэмшдэг.

Эх сурвалж: AUSTRALIAN MINING

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-14 66.181.161.25

Үүний 34% буюу 170 сая долларыг Монголын тал төлнө!!! Хэрэв шунаж тэнэглээд 50% эзэмшвэл 250 сая доллар төлнө!!! Төлж дууссаны дараа хэрэв юм үлдвэл түүний 34%-ийг манайх хүртэх ёстой боловч зээлээс бусад бүх зардлын 34%-ийг бас хариуцаж төлнө!!! Хувь эзэмших заалт оруулсан нь Монголыг хорлох гэсэн айхтар хорон ажиллагаа!!!

Avatar

алиа 2020-09-14 192.82.74.115

за естой алдгийн байна !!! ашиглалтанд орлоо ашигт малтмал дууслаа !! бид амар сайхандаа жаргана биз?

Avatar

хө 2020-09-14 60.34.233.235

Стратегийн орд газраа гадаадынханд луйвардуулчихаад өр, хар дансанд орчихоод чимээгүй суудаг улс Монголоос өөр байдаг боловуу, Монголын хуулинд стратегийн орд газрын 50-аас дээш хувийг Монгол улс эзэмшинэ гэж заасан байдаг шиг санагдаж байна. Бас газар, түүний доорхи баялаг бол ард түмний өмч гэж заасан байдаг, ард түмний зөвшөөрөлгүйгээр луйварчдад эзэмшигдсэн зэрэг шалтгаанаар гэрээг цуцлах боломжтой..

Avatar

Х 2020-09-14 60.34.233.235

Сүүлийн жилүүдэд зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр хэд дахин өсчихөөд байна, худлаа ярьсан луйварчдыг Монголын газар нутгаас хөөж явуулаач. Монголын газар нутаг, бас баялаг тул дотоодын хуулиараа буцаан авах хэрэгтэй. Гадаад орны хууль манай улсад хамаагүй, Орос улс ч гадаадын хуультай зөрчилдсөн тохиолдолд дотоодын хуулиа илүүд үзнэ гээд заачихсан байна. Гадаадын луйварчдын гар хөл л биш бол наад хуулиа судлаад гэрээг цуцалж бушуухан хөөж гаргах хэрэгтэй.

Avatar

мгл 2020-09-14 192.82.71.73

авилгач тушмэдииг ч гартаа бат оруулж,тоглочих юмаа!!!эдэнтэй баялагыг эзнии хувиар узэх цаг болж!

Avatar

Зочин 2020-09-14 202.21.108.142

Дээрэлхүүлчих юмаа

Avatar

Зочин 2020-09-14 49.195.6.240

Жилд 5-14 тэр бум долларын ашигтай ажилладаг. Сүүлийн 4 жилд Хувьцаа эзэмшигчиддээ 36 тэр бумыг өгсөн. Огцорч байгаа дарга нартаа 40 сая ам.доллар өгч байна. 500 сая ам. доллар их мөнгө үү?

Avatar

Зочин 2020-09-14 49.195.6.240

500 сая доллар Риод юу юм бэ. 1 жилийн ашиг нь 5-14 тэр бум доллар. Аборгенчүүдийн агуй дэлбэлээд огцорч байгаа 3 захиралдаа 40 сая ам. доллар өгөөд гаргаж байна. Монголчууд тэгээд баян корпорацийг ядуу төсвийнхөө хэмжээнд боддогийн. Күйээ мөн өрөвдмөөр шүү.

4 жилд 70 тэр бумаар нь бэлэн мөнгө үйлдвэрлэж байна. 36 тэр бумыг нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашигт болгож өгсөн. Тоогоо хүртэл томоор бодож байж хөлд орно шүү.

Avatar

хуульч 2020-09-14 103.57.92.141

юу хуцна вэ, тэр зээлийн мөн 34 хувийг Монгол хариуцах болно…Баярцогт, баяртанд авилга өгсөн нь тогтоодоод бхд ОУ н жишигээр арбитрийн шүүхээр гэрээ хүчингүй болох нөхцөл нь бүрдсэн шүү…

Avatar

Irgen 2020-09-14 103.10.23.219

ESaa ene zeeliig zogsoogooroi tani helsen vg dandaa vnen bdag shv ene huwiihan lbidniig urund pruuldag ym bna sh dee urund ard tvmniig huwiin kompani urund oruuldag ym bna tegeed myygaar ni hamag buruug za ga t ugdug ym bna vnen vg helsen hvnd vneg hvrtel ushuutei bdag

Avatar

Зочин 2020-09-14 202.126.90.125

Mangat hog minee! Orosiin shahaltaar Rio g Mongoloos huuj gargah surtalchilgaa yavaad baigaamaa. 20-30-Aad ond mongoloos gadaadiin bvh hurungu oruulagchdiig huuj gargaad Oros gantsaaraa vldeed bidniig 70 jil shulsan yumaa. Yag teren shig yum bolgoh gej baigaam daa!

Avatar

Зочин 2020-09-14 66.181.161.46

manai erunhii said ene zeeliig nam zogsooh baihaa

Avatar

Хотын уугуул иргэн 2020-09-14 122.201.21.26

ЭНЭ 500 сая ам. долларын 37 хувь буюу 200 сая орчим ам. доллар нь шууд Монголын зээл болж бид Рио Тинтоо дахиад 200 сая ам. долларын өртэй болж байна. Энэ бол шунахай капиталистуудын "боловсон" сонгодог дээрэм. Зээл авч тухайн улс орныг давхар өрөнд унагаж, авах ёстой ашгийг дахиад хэд жилээр хойшлуулна. Монголоор бол "буухын доодохыг харж" яана гэдэг билээ… Зальтай гадны луйварчид, тэдний гар хөл бологч муусайн авилагчид сөнөтүгэй…"Монгол ялна" гэсэн хаана байна..эрхэм Ерөнхийлөгчөө…

Avatar

Зочин 2020-09-14 139.5.219.222

хохь чинь хэн чамайг хувь эзэмш гэсийн эсвэл өөрөө хүрз бариад 1км ухаад үзэхгүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж