Испанийн Эзэн хааны цомын хагас шигшээд “Барселона” клуб талбайдаа “Валенсия”-г 7:0-ээр бут ниргэсэн. Тэгвэл энэ тоглолтод “Барса”-гийн довтлогч Месси гурван гоол орууллаа. Түүний хувьд замналынхаа 499, 500, 501 дэх гоолыг оруулсан юм.
Тоглолтын 29, 58, 74 дэх минутанд Лионель Месси гурав, 7, 11, 83, 88 дахь минутанд Луис Суарес нийт дөрвөн гоол орууллаа. Тоглолтын анхны гоолыг 7 дахь минутад Неймарын дамжуулалтыг Луис Суарес оруулсан.
Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтыг 60635 хөлбөмбөгийн хорхойтнууд үзэж сонирхжээ.
Хариу тоглолт энэ сарын 10-ны өдөр Валенсийн талбайд болно.
Ч.БОЛОР