Оросын COVID-19-ийн эсрэг вакциныг 50 гаруй улс сонирхож байна | News.MN

Оросын COVID-19-ийн эсрэг вакциныг 50 гаруй улс сонирхож байна

Оросын COVID-19-ийн эсрэг вакциныг 50 гаруй улс сонирхож байна

Оросын COVID-19-ийн эсрэг вакциныг 50 гаруй улс сонирхож байна

Оросын хийж буй COVID-19-ийн эсрэг вакциныг худалдан авах сонирхлоо дэлхийн 50 гаруй улс илэрхийлээд байна хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев хэллээ.

Вакцин үйлдвэрлэлийн хүчин чадал хязгаарлагдмал тул бүгдэд нийлүүлэх боломжгүй, 50 гаруй улс сонирхлоо илэрхийлсэн ч 20 гаруй улстай нь дараагийн шатны яриа хэлцэл хийж байгааг Кирилл Дмитриев хэллээ. Түүний хэлснээр дараагийн шатны яриа хэлцэл эхэлсэн зарим улсад вакцины клиник туршил эхэлсэн ажээ.

ОХУ нь дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд COVID-19-ийн эсрэг вакциныг хийж баталгаажуулан үйлдвэрлэлээ эхлээд байгаа юм. Уг вакциныг "Спутник V" хэмээн нэрлэсэн.

Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэсэн вакцины эхний ээлжийг хэрэглээний эргэлтэд оруулсан бөгөөд клиник туршилтын гуравдугаар шатыг эхлүүлснээ Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдсэн. Клиник туршилтад 30 мянган хүн сайн дураар оролцож байгаа юм. Туршилтад оролцогчдын биеийн байдлыг тусгай аппликэйшний тусламжтайгаар хянаж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж