Орост COVID-19-ийн өвчлөл тогтвортой хэмжээнд байна гэв

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Орост COVID-19-ийн өвчлөл тогтвортой хэмжээнд байна гэв

Орост COVID-19-ийн өвчлөл тогтвортой хэмжээнд байна гэв

COVID-19-ийн өвчлөл ОХУ-д тогтвортой түвшинд байгаа боловч зарим бүс нутагт халдвар нэмэгдэж байна хэмээн Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко телевизийн "Россия 1" сувагт өгсөн ярилцлагадаа хэллээ.

"Өвчлөлийн байдал хэвийн тогтвортой байгааг тоон үзүүлэлт харуулж байгаа боловс амралтаар аялсан хүмүүс буцаж ирж байгаатай холбогдуулан зарим бүс нутагт халдварын тоо нэмэгдэж байна. Шинээр халдвар бүртгэгдэж байгаа ч энэ олон хүнийг хамарсан давалгаа маягтай биш байна” хэмээн сайд хэллээ.

Халдвар тархаж эхэлсэн хаврын үетэй харьцуулбал эмч, эмнэлгийн ажилтнууд коронавирусийн халдвар авсан өвчтөнийг илүү амжилттай, богино хугацаанд эмчилж байгаа Михаил Мурашко онцоллоо.

Есдүгээр сарын 14-ний байдлаар халдвар авсан 90 мянга орчим хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор COVID-19-ийн 5449 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 94 өвчтөн нас баржээ.

Нийтдээ ОХУ-д коронавирусийн 1 062 811 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж