ОХУ гадаадын иргэдийг ID карттай болгоно

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

ОХУ гадаадын иргэдийг ID карттай болгоно

ОХУ гадаадын иргэдийг ID карттай болгоно

Гадаад иргэдийн Орост оршин суухтай холбоотой хэд хэдэн шинэ зохицуулалтыг холбогдох хуульд оруулахыг ОХУ-ын Дотоод хэргийн яам гаргасан байна. Тухайлбал, гадаад иргэдийг ID карттай болгох зохицуулалт орж байгаа ажээ.

Дотоод хэргийн яамны Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг асуудал хариуцсан албаны тэргүүн Валентина Казакова энэхүү хуулийг ирэх 2021 онд батална хэмээн мэдэгдэж байсан юм.

"Тоон шилжилттэй холбоотой өөрчлөлтийг гадаад иргэдийн шижлилт хөдөлгөөнтэй холбоотой зохицуулалтад зайлшгүй тусгах шаардлагатай байгаа. ОХУ-д оршин суух зөвшөөрөл авсан гадаад иргэдийг тухайн иргэний талаарх бүхий л мэдээллийг багтаасан ID карттай болгохоор яригдаж байна” хэмээн Дотоод хэргийн яамны албан мэдээнд дурдсан байна.

Хуулийн төсөлд тусгаснаар тухайн иргэний өргөдлийн дагуу картыг олгох бөгөөд карт авахын тулд тусгай маягтын дагуу бүртгэл хийлгэж, гэрэл зургаа авахуулж, эрүүл мэндийн үзлэгт орох юм. Картын хүчинтэй хугацаа 10 жил байх юм.

90 хүртэл хоногоор буюу богино хугацаанд оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн карт авах шаардлагагүй ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж