Улс төрийн намуудын тухай хуулийг өргөн барилаа | News.MN

Улс төрийн намуудын тухай хуулийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Улс төрийн намуудын тухай хуулийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.02.04/ Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүлэв. 

Монголын улс төрийн намуудын санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, улсын төсвийн санхүүжилтээс бүрддэг. Нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалан намын гишүүд болон дэмжигчдийн татвар хандив нь тухайн нам, эвслийнхээ санхүүжилтийн гол эх үүсвэр болж чадахгүй байна. Улс төрийн намууд үйл ажиллагаа явуулахдаа санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалан томоохон аж ахуйн нэгжүүдээс улам бүр хараат болох эрсдэл нэмэгдсээр байгаа хэмээн үзэж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, Ц.Цолмон нар Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөлд Улсын Их Хуралд суудалтай нам, эвсэлд санал өгсөн нийт сонгогчийн тоог тус бүр арван мянган төгрөгөөр үржүүлэн тооцож Улсын Их Хуралд суудалтай намуудад олгох, хэрвээ тухайн нам, эвсэл Улсын Их Хуралд бүлэгтэй бол мөн тоог таван мянган төгрөгөөр тооцож нэмэгдүүлэн олгох, хэрвээ тухайн нам, эвсэл Засгийн газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа бол таван мянган төгрөгөөр тооцон нэмэлт санхүүжилт олгохоор тусгасан байна. Түүнчлэн Засгийн газарт хамтран ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Улсын Их Хуралд бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нам, эвсэл нь өөрсдийн бодлого, хөтөлбөрөө суртчилан таниулах, судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий санг дэргэдээ байгуулж болохоор зааж, түүнд нь улсын төсвөөс жил бүр нэг тэрбум төгрөг олгохоор шинээр тусгажээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-04 174.51.184.181

amuudad mungu ugch ard tvmneer namuudig tejeelgene gej yu yarij baigaa yum Ternii orond bvgdiig ni taraakh kheregtei. Kherev urgun barisan tusliig ni kheleltsekhgvi bol Erunkhilugch namuudiig taraakh zarlig gargaj bolno shdee

Эх оронч 2016-02-04 202.72.245.165

Тун буруу төсөл явж байна шүү? Н.ЭНХБАЯРын даалгавар явж байна? Сонор сэрэмжтэй байхтүн? Намын хуулиар ёс зүйгүй,дарга нь болоод сайд нь авилгад холбогдсон намыг ШУУД ТАТАН БУУЛГАДАГ меаөнизм хэрэгтэй? Түүнээс ичих нүүргүй мөнхийн дарга зангаар ард түмнээс мөнгө татах хууль байна шүү?????

Зочин 2016-02-04 103.26.194.254

САЙН БАЙНА ХЯТАД ЭЗНИЙ ДУУЛГАВАРТЙ ЗАРЦ MCS КОМПАНИЙ ЗАСАГЛАЛААС САЛЦГААЪЯ МОНГОЛЧУУДАА MCS-Н ХУЖАА ЛЮ ОВОГТ МОНГОЛЫН ЭРХ МЭДЭЛ ГАЗАР НУТГИЙН БАЯЛГАД ХЭТ ШУНАМХАЙРЧ БАЙНА

Зочин 2016-02-04 202.21.110.186

Хүнээ тэжээж чадахгүй байж та нарт өгч байх илүү байнаа, чаддаг бол авлигаараа санхүүжээд явахгүй юу. санхүүжилтээ зохицуулж чадахгүй бол нам байж яах юм, мөнгөтэй намд орж дуулгавартай зарц нь болохгүй юу

Данзан 2016-02-04 103.9.90.227

Та нарт өгч байдаг илүү дээ гарсан мөнгө татвар төлөгч нарт байхгүй

Зочин 2016-02-04 202.179.27.134

ЦААДУУЛ НЬ ТООЖ ХЭЛЦЭХГҮЙ ШД.

??? 2016-02-04 112.72.11.67

Төрийн тогтолцоог өөрчлөх саналаас санаа аваад өөрчлөх ухааныг боловсруулахгүйгээс намч нар хохирлоороо ард түмэндээ илчлэгдэж байх юм даа. МАХН сонгуульд ялвал Г.Шийлэгдамбын зээлсэн мөнгө улсын данснаас л гарна шүү дээ. Сонгуульд ялсан бүх нам адилхан. Зардал, чирэгдэл, залилан ихтэй, хот, хөдөөг бүлгэлсэн өрөөр өнгөлсөн нам Монголд таарахгүйнээ

??? 2016-02-04 112.72.11.67

- Монголын төр Их хурлын дарга, Ерөнхийлөгч, УИХ –н түшээд, ерөнхий сайд, яамдын сайд нар гэсэн дэс дараалалтай тогтолцоотой. Гэтэл тогтолцоог эвдэж бүлэглэж улс орныг удирдана гэдэг гэмт хэрэг. Төрийн удирдлага намч нарыг улам цэцэглүүлж байгаа мэт боловч чанар дээрээ намын төлөө, сонгуулийн төлөө улсыг өрөөр өнгөлж чанраар сөхрүүлэх нь ойрхон болсон. Ж нь Г.Шийлэгдамба мэтийн олон залуучууд намын санхүүжилтийн төлөөх мөнгөнд толгойгоо ажиллуулж байгаа. Бүх намууд адил. Нам гишүүдээсээ сар бүр дансаар татвар авч улсад татвараа төлж байх хууль нь арай цэвэр арга юм даа. Цугласан татварынхаа хэмжээнд ажиллах хэрэгтэй.

??? 2016-02-04 112.72.11.67

Ерөнхий сайд нь Их хурлын дарга, Ерөнхийлөгч, УИХ –н гишүүд г.м даргатай. УИХ –с яамдын сайд нар сонгогдож болдог учир ерөнхий сайд нь яамдын сайд нараа УИХ –тай нь удирдаж байгаа нь тэр. Дээрээсээ дэс дараалалгүй болохоор хариуцлага алдагдсаны нотолгоо. Ерөнхий сайд нь сард 2 – 4 удаа яамдынхаа мэргэжлийн, сайд нартайгаа хуралдаж мэргэшсэн шийдвэрт хүрч УИХ –д мэдээлэх, цаашид хийх ажлынхаа удирдамжийг танилцуулж гарсан шийдвэр, тогтоол, журмынх нь дагуу хэрэгжүүлж гялалзсан амжилт үзүүлэх ёстой. Мэдлэггүй, мэдээлэлгүй УИХ –н гишүүд нь ерөнхий сайдыг огцруулах шуугиан тарилаа. УИХ –н дараа ерөнхий сайд огцорсонгүй. Мөн л хурлын дараа АН хуралдлаа л гэнэ, шийдвэрт хүрлээ л гэнэ. Улсыг удирдаж байгаа намч нарын мэдлэг, дадлага нь улам бүр дээшлэнэ. Мэргэжил нь дээшлэхгүй л дээ. Учир нь мэргэжлээсээ гадна янз бүрийн мэргэжлийн ажил хийдэг. -

??? 2016-02-04 112.72.11.67

Ерөнхий сайд нар зангарагтай байх хэрэгтэй. 1. Ерөнхий сайд асан С.Баяр УИХ –г удирдаж Оюу толгойн гэрээг эхлүүлсэн. Хөрөнгө оруулагчдыг өрөвдөөд л байв. Гэрээнд өндөр технологи, 70 – 90 хувь нь монгол ажилчид, ашгийн 50 % г.м санаа байсан бол. 2. Н.Алтанхуяг УИХ –р хэлэлцүүлэгдээгүй зээлээр Монголыг дүүргэв. Энэ зээл нь гадна өнгөлгөө. Технологи, хотжилтын өндөрлөг рүү зүтгэвч иргэд ажилгүй, ажил байвч цалингүй, санаа байвч мөнгөгүй, мөнгө байвч дэмжлэггүй л байна. 3. ЕС Сайханбилэг Дубайд Оюу толгойн төлөвлөгөөг УИХ –д танилцуулалгүй үзэглүүлсэн. Төлөвлөгөөнд Монголыг хямраах үсэг, үг, өгүүлбэр байна уу гэдгийг маш сайн нягтлуулсан бол. БИЗНЕС – Хуулийн дагуу хийгдэж байгаа ухаалаг залилан. Залхуу хүн аргатай г.м зүйр үгүүд байдаг. Цаашдаа энэ төлөвлөгөөг сайн судалж уншиж засаж залруулан хатуу гэрээ болгон үзэглэх хэрэгтэй. Олон улсын банкууд хэдэн төгрөгний зээл өгөхөө шийдэх байлгүй тэд ухаалаг хүмүүс.

??? 2016-02-04 112.72.11.67

Хэрэв яамдууд мэргэжилтнүүдээ УИХ –д сонгодог бол улсаас сонгуулийн хугацаанд сонгогдогчид иргэдтэйгээ уулзах зардал гаргаад, сурталчилгааны материал нь “сонин” байх нь. Тухайн яамны харъяа мэргэжилтнүүд хувиараа сонгуульд оролцож болно шүү дээ. УИХ –д гарвал яамдуудыг төлөөлнө. Зарлагдсан зардлаа татварт тайлагнах хэрэгтэй. УИХ –д намуудыг төлөөлсөн суудал, өлссөн, цангасан, тэмцсэн иргэдийн суудал г.м нь дунджаар 3, 3 суудал байх байлгүй дээ. Нэгэнт УИХ –д сонгогдсон бол улс орны бүх асуудалд ухаан, оюунаа дайчилна. Сум, аймаг, дүүргийн иргэдийн хурлыг мэргэжилтнүүдээс бүрдүүлж удирдах эрхийг нь дээшлүүлбэл зөв л чиглэл болно.

??? 2016-02-04 112.72.11.67

Эвсэлийн зөв бодлоготой нь ялж үүргээ гүйцэтгэсэн. Ард түмэн, эсрэг эвсэл чинь дайсан биш юуны тулд Төр, улсдаа намчирханав. Бас хөрөнгө, мөнгө, улсын цалинг шаардаж, хууль батлуулж залилан хийх юм. Төрийн дэс дараагаар ажиллах хэрэгтэй. Нам Төрийн дэс дарааг алдагдуулж , мэдээлэлгүй, мэдлэггүй УИХ –н түшээд УИХ –д шуугицгааж байна. Намч нар удаан хугацаанд төлөвшлөө. Мэргэжилтнүүд ажлаараа, мэдлэгээрээ, амьдралаараа төлөвчихсөн байдаг юм.

зочин 2016-02-04 103.26.194.226

Монгол хун лав бишээ.Уншаад уз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж