Гацууртаас тусгай төлбөр авна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гацууртаас тусгай төлбөр авна

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Гацууртаас тусгай төлбөр авна

УИХ-ын чуулганаар Гацууртын ордыг ашиглах тухай шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбоотой Засгийн газрын ээлжит бус хуралдлаа. Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийсэн юм.

-УИХ-ын чуулган өнөөдөр чухал шийдвэр гаргалаа. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг эзэмших тухай шийдвэр юм. УИХ-ын гаргасан тогтоол нь хоёр заалттай. Нэгдүгээрт, Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших, Хоёрдугаарт, энэ төлсийг хэрэгжүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн дагуу яриа хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгалаа. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудал сөхөгдсөн ч дэмжигдээгүй. УИХ-ын гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ард түмний санаа бодлыг тусгадаг. Тиймээс Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Нэг үгээр хэлбэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн үг юм. Яагаад гэвэл Ерөнхий сайдыг огцруулах тухай үндэслэл нь Оюутолгойн төсөлтэй холбоотой байсан. Бидний зорилго бол Оюутолгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг том ордыг стартегийн эргэлтэд оруулах. Энэ зорилт шат дараатай урагшилж байна. Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215,9 сая ам.доллар болж байгаа юм. Борлуулалтын орлого нь 1,8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438,8 сая ам.доллар төлөгдөнө, цэвэр ашиг нь 90,6 сая ам.доллар болж байна. Засгийн газарт оногдох  мөнгөн урсгалын нийт хэмжээ бол 432,3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68,2 хувь нь манайд оногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан хэмээн Уул уурхайн сайд мэдээлэв.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газар 34 хувиа эзэмших үү, эсвэл роялтын төлбөрөөр  явах уу?

-Ашигт малтмалын хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх ёстой. Ашигт малтмалын хуулиар Засгийн газар нэг бол 34 хувиа эзэмшээд явна. Эсвэл 34 хувьтай дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг аваад явах юм. Тусгай төлбөрийг өмнө нь ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, 3 хувь байхаар тохироод байгаа. Гэхдээ энэ нь алтны зах зээлийн үнээс хамаараад уг хувь хэмжээ өөрчлөгдөх боломжтой. Хэлэлцээ хийх явцад алтны үнийг 1100-1400-гийн хооронд байхад мөрдөөд явъя гэж урьдчилсан байдлаар тохироод байна.

-Хичнээн төрлийн татвар авах вэ?

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь үндсэндээ суурь, үнэтэйгээ уялдаад өсөн нэмэгдэх, тусгай гэсэн гурван төрөл. Дээр нь ААНХОТ-ыг авна. Бусад улсын татварын хуулиар оногддог татвар хураамж оногдоод явна.

-Үйл ажиллагаа нь хэзээнээс эхлэх вэ?

-Одоо Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийнэ. Орд ашиглах гэрээ байгуулах юм. Үүнийг аль болох хурдан үргэлжлүүлж, ашиглалтад оруулах асуудлыг хэлэлцэж байна.

Нэг жилийн дотор эхлэх болов уу гэж найдаж байгаа.  Хөрөнгө оруулагч тал яарч байх учиртай. Бид Ашигт малтмалын, Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад алтны үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Алтыг Монгол банкинд тушаасан тохиолдолд тусгай төлбөрийн хэмжээг нь нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь хөнгөлнө. Энэ хөнгөлөлт 2018 он хүртэл хэрэгжих заалттай. Хэрэв тусгай төлбөрийн хувилбараар явбал борлуулалт хэзээ хийгдэнэ. Тэр үед орох орлогоос нь төлбөрөө аваад явах юм.  Ингэснээр бидэнд орлого шууд орж ирнэ. Харин 34 хувийг эзэмшсэн тохиолдолд манай талд төдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй гэх асуудал гарна.  Дээр нь тухайн аж ахуйн нэгж өөрөө ашигтай ажиллаж байж ногдол ашгаа хуваарилах юм. Хэрэв хувь эзэмшээд явахад Монгол Улс ногдол ашиг авах хэлбэрээр орлого авах нь олон жилийн дараа шийдэгдэнэ. Тиймээс бидний хувьд тусгай төлбөрийг аваад явах нь улсын төсөвт эрт орлого орж ирэх боломж бүрдэж байна.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-04 202.9.41.244

Ene 2 hon terbum dollariin tuluu ingej gazar nutgaa uhuulj bolj bgaa yum yy daa..... Daraa ni kirgiziin araas oroh vii dee.

Зочин 2016-02-04 202.179.28.55

Xvnsnii nogoo idex argagvi blox ndee Celengees,

Зочин 2016-02-04 59.153.112.140

өнөөдрийн хэдэн төгрөг нь сайхан хэдий ч онгон дагшин уул ус, өвгөдийн ариун сүнс сүлд шингэсэн нутгаа бодохоор өрөвдөх юм даа. Энэ их үйлийн үрээ яаж үүрч барцгаана даа.

Зочин 2016-02-04 59.153.114.192

2 дахь бороо

Зочин 2016-02-04 150.129.140.7

Yun jil xuleex ve tsaana chin dollar 2017 bolchloo

Зочин 2016-02-04 59.153.112.160

Чамд юу ны хамаатай юм. КАНАДУУД чамд ашиг орлогоосоо огч харагдаач.

Зочин 2016-02-04 202.131.232.18

зөв зөв. эдийн засаг энэ хямарсан үед мал маань 50,000,000 т хүрээд нэмэр болохгүй байгааг харлаа, үзлээ. бид дэлхийн жишигт амьдрая гэж байгаа бол дэлийн улсуудтай мөр зэрэгцэн алхах хэрэгтэй. одоо цөмийн цахилгаан станцтай болмоор байна. энэ хар утаанаас салмаар байна шдээ. цахилгаанаа өөрсөнөө бие даасанаар шийдэх хэрэгцээтэй байна. энэ их өрнөөс ч салмаар байна.

Зочин 2016-02-04 103.26.194.117

Юун нэг жил вэ? Бушуулаач ээ!! Ингэж маанагтсаар байтал чинь цаг хугацаа, улс орон, ард иргэдийн амьдрал хэцүүдэж дууслаа!!!!! Хажжнаас боргох галзуу нохдоос айж дальдчаад байхаа боль л доо та нар!!! Айх юм бол яах гэж төрд гарсан юм бэ????

Зочин 2016-02-04 59.153.112.160

Юундаа яараад байгаа ***** вэ? Олборлосон я олоогуйч бид байдагаараа байж л байна Хуцваа Умхий шаарууд.

Зочин 2016-02-04 122.201.31.171

ШАА ЛАОАРАА. ЭНЭ ХҮНИЙГ МОНГОЛЧУУД ХАРААНААСАА САЛГАЖ БОЛОХГҮЙ НОХОЙ БАЙНА ЛЭЭ ШҮҮ.

Зочин 2016-02-04 202.9.41.234

zuv zuv

Зөв шийдвэр гаргажээ 2016-02-04 112.72.9.138

Төр өөрийн баялгийг эргэлтэд оруулах хэрэгтэй. Ялангуяа ашигт малтмалыг үнэтэй, хэрэгтэй байгаа дээр нь Олон улсын зах зээлд гаргах хэрэгтэй. Түүнээс олсон орлогоороо Монгол хүмүүсийн оюунд хөрөнгө оруулалт хийх нь зөв юм. Стратегийн том ордууд эхнээсээ хөдөлж байгаад баяртай байна.

Зочин 2016-02-04 59.153.112.160

Хуцваа шаараа. Чамд юм наалдах юмуу. Хогийн луйварчид газар ухаж мануусыг баяжуулах юм гэнэ. Мон тэгэх байхдаа.

Зочин 2016-02-04 202.21.111.2

novshiin amand alt hiij tsutgah ym san

Зочин 2016-02-04 202.21.100.210

Баяр хүргэе, жингийн цуваа хөдлөх хэрэгтэй байна.

Зочин 2016-02-04 202.179.27.134

ОТ ГИЙН АРААС Л ХИЙЧХЭВ ДЭЭ. 20 000 ХУВЬСАГЧААР БОДВОЛ БАЛАРХЫМ БИЛЭЭ.

Зочин 2016-02-04 112.72.12.9

ЗАА заа ЭСГИЙ ТААВЧИК үндэсний үилдвэрлэл гээд л уяянагаа шүтээд л баиж баихаас даа? ГАДААДЫН хөрөнгө оруулалт багасаад доилуургүи болчихоод баигаам бишүү?ОЛСОН ордыг нь булааж аваад өөрсдөө ашиглана гээд дээрэмчин цараилаад сууж баих ёстои юм баинал даа?

Зочин 2016-02-04 103.26.193.80

Мордохын хазгай гэж үг байдаг. Гадны хөрөнгө оруулалт хэмжээ хэтэрвэл улс оронд тийм эерэг юм ч биш л дээ. Манай ЭЗ-ийн өсөлт гад.хөрөнгө оруулалтаас шууд хамааралтай болсон. Манай Үндэсний үйлдвэрлэлээс хэд дахин давсан гадны валютын урсгал ихэвчлэн уул уурхайгаар дамжин орж ирсэн нь Монголын ЭЗ-ийг гадаадын үндэстэн дамнасан корпорациудын гарт лав атгуулсан юм. Валютын орлогын 90%-аас доошгүйг үндэстэн дамнасан корпорациуд гартаа оруулж, Монгол улс уул орлогын 10%-д хүрэхтэй үгүйтэйг нь хүртдсэн болж хоцордог ийм л зах зээл бий болчихоод байна. Ингэснээр зориуд хямрааж мөнгөний хомсдолд оруулан, тэтгэвэр тэтгэмжээр барьцаалж ОТ-г л явуулахгүй бол Монгол дампуурч баларна гэсэн тархи угаалтыг тасралтгүй хийлээ. ТТ дээр Оджаргал, Баттулга хоёр үзээд байдаг, цаана нь гадны холбоотнууд нь баадуудаад л сууцгааж байгааг Монголчууд ойлгодог болжээ. Төр засаг нь гадныхны санаагаар хөдөлдөг болж ирж байх шиг ойлгогдох болов.

Зочин 2016-02-04 202.61.97.81

Монголд нэг үеэ бодвол дэлхийн бүх уул уурхайн брендийн техник байна. Монголчууд алтаа олзворлох бүрэн боломжтой..Гадныхны давуу тал эрх мэдэлтнүүдэд авлигын тохироогоо чадварлаг хийдэгт л оршино

Зочин 2016-02-04 27.123.214.125

Эхлээд авахад учир бий хөө. Амжилт нөхдөө

Алтны татварт 2016-02-04 78.54.95.157

Алтны татвар хөнгөлөх асуудлаа болиоч ээ Сайд аа. Алтны үнэ унаж буй үед банк алт авах хэрэг байна уу, Үүний төлөө татвар хөнгөлнө гэж тэнэглэж боломгүй ээ

Зочин 2016-02-04 202.21.112.246

Bayar hurgeyee!

Зочин 2016-02-04 112.72.12.4

ДАРААнь ТАВАН ТОЛГОИ ингэж чадвал хонгилын үзүүр дэх гэрэл оиртоод л ирэх юм?АВСТРАЛИ -АНУ-г дагаж гүин ХЯТАДтаи муудчихвал БИДЭНД мөнч хэрэгтэи баина санж?ЖЕНКО гаи болохгүи бол ХӨГЖИЛ дэвшил хаяанд баинаа?

124578996 2016-02-04 49.0.187.207

Оддгийн хуулиар уурь роялти 2018 он хүртэл 2,5 хувь байгаа, үүн дээр 34 хувиа тусгай роялтигаар буюу одоогоор 3 хувь гэж тохироод байгаа юм байна. Тэгвэл манайд Борлуулалтын нийт дүнгээс 5,5 хувийг шууд аваад. Түүний дараа ААНОАТ, гэх мэт бусад татварууд орж ирэх юм байгаа биз дээ. Одоо угаасаа бүх алтны компани 2,5 хувийн роялтийг 2018 он хүртэл төлнө ш тээ. Түүнээс цааш нэмэгдэнэ биз дээ.

Зочин 2016-02-04 112.72.12.19

БАГА боловч амжилт? ВАЛЮТЫН нөөц шавхагдаж баихад хонгилын үзүүрт гэрэл гарлаа?

Зочин 2016-02-04 103.9.90.87

zuv shuu