Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ | News.MN

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны есдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэж, олон нийтэд зарласан билээ.

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл 2020 оны есдүгээр 14-ний өдрийн 14:00 цагаас эхлээд байна. Цахим бүртгэл 30 хоногийн хугацаанд 2020 оны аравдугаар сарын 14-ний 14:00 цаг хүртэл явагдана.

2020 оны нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд бүртгэгдсэн эсэхээ системд нэвтэрч, “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэснээс шалгах нь зүйтэй.

Шалгалтын цахим бүртгэл дууссаны дараа 2020 оны аравдугаар сарын 26-ны өдөр шалгалтын хуваарийг нийтэлж, амжилттай бүртгүүлсэн иргэдэд SMS мессэж илгээх болно. Бүртгүүлсэн иргэд шалгалтын хуваарь өдөр, цагтаа баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, иргэний үнэмлэхтэйгээ ирэх юм.

Төрийн албаны ерөнхий шалгалт 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхэлнэ.

“Төрийн албаны шалгалтын сорил” цахим номыг Төрийн албаны зөвлөлийн сайтад байршуулсан тул холбоос линкээр орж судлах боломжтой. Цахим номыг сорилын “зөв хариулт”-ын түлхүүрийн хамт хэвлүүлэхээр хэвлэлтэд өгсөн бөгөөд хэвлэгдэж гарсны дараа www.csc.gov.mn  цахим сайтаар мэдээлэх болно.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ард 2020-09-14 103.26.195.88

Шалгалтанд тэнцэж нөөцөд бүртгэгдсэн ч татаад авах нам, нутгийн хүн, өнгө,мөнгө үгүй бол сул орон тоонд томилогдоно гэж байхгүй шүү дээ, горьдсоны гарз. Бүтэхгүй ажилд горилж, бүртгэлийн хураамж нэрээр офисын архичдыг угжаад яах юм, мөрөөрөө мөөмөө унжуулаад урдах амьдралын мөрөө чимээгүй хөөцгөө залуус аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж