2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 81,935,112.61 төгрөгийн үнийн дүн бүхий 522,809 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хэрлэн Хивс" ХК (HRL +13.51%) болон "Монос Хүнс" ХК (MFC +9.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХК (UID -8.65%) болон "Монинжбар" ХК (MIB -7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.81 хувиар буурч 16761.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,574,438,309,270.55 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ