Налайхын автозамыг хэсэгчлэн хаана

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Налайхын автозамыг хэсэгчлэн хаана

Налайхын автозамыг хэсэгчлэн хаана

Налайхын автозамыг хэсэгчлэн хаах асуудлаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Дэлхийн олон улсад гарсан цар тахалтай холбоотойгоор авто замын гүйцэтгэгч БНХАУ-ын ажилчид Монгол Улсад орж ирээд карантилагдаад, ажлын талбар дээр гарч эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Налайхын 20,9 км авто замын өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам зэрэг ажлууд хийгдэнэ. Мөн урагшаа хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх ёстой. Ажлын явцад авто замыг бүрэн хаахгүйгээр хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн” гэв.

Налайхын 20,9 км замыг бүрэн хаахгүй. Зөвхөн Улиастайн уулзвараас 1,7 км замыг хэсэгчлэн хаана. Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас цааш, Тэрэлж рүүгээ шороон замаар урагшаа эргээд, тунелиэр гарч, Налайхын замтай нийлдэг хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажлууд хийгдэнэ хэмээн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал онцоллоо.

Налайхын авто замыг энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 25-ны хооронд хэсэгчлэн хаах аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж