Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ

Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ

Словенийн нэгэн эмэгтэй санхүүгийн хүндрэлээсээ гарахын тулд гараа хөрөөджээ. Өдгөө 22 настай Жулия Адлесик ослын улмаас гараа алдсан хэмээн даатгалаас нэг сая евро авах гэсэн боловч бүтэлгүйтэж, хоёр жил шоронд хоригдохоор болсон байна.

Жулия Адлесик найз залуу Себастиан Абромовтой хамтран дээрх төлөвлөгөөг зохион хэрэгжүүлж, өнгөрсөн жилийн эхээр өөрийн гарыг тайраад, даатгалын компанид цахилгаан хөрөөгөөр мод бэлдэж байхад золгүй явдал болсон хэмээн мэдэгджээ. Тэрбээр даруй эмнэлэгт очсон ч тасалсан гараа албаар гэртээ мартаад явсан аж. Учир нь гэмтэл түүнийг насан туршид нь тахир дутуу болгох нь илүү их мөнгө авах арга нь байжээ.

Цагдаа нар цаг алдалгүй түүний гарыг олж, эмч нарт тушааснаар Жулиягийн гарыг буцаан залгасан байна. Хэргийг цагдаа нар шалгаад, Жулияг гараа алдахаас хэд хоногийн өмнө Абромов хиймэл гар хэрхэн ажилладаг гэх мэт зүйлс цахим орчинд хайсан байхыг олсон нь дээрх хэрэг осол биш санаатай үйлдэл байсныг баталжээ.

Есдүгээр сарын 11-нд тэдний шүүх хурал болж, Жулияг хоёр жил, Абромовыг гурван жил хорих ялаар тус тус шийтгэсэн байна. Мөн ялын нэг жилийн тэнсэн харгалзах болгон хөнгөлж, Абромовын аавд тэднийг харж байхыг тушаажээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж