Хамгийн олон хэрэглэгчтэй цахим сүлжээ болох “Facebook” болон “Instagram”-аар галт зэвсэг сурталчлахыг АНУ-д хоригложээ. Гэхдээ энэ нь зөвхөн хувь хүмүүст хамаатай ба бүртгэлтэй компаниуд сурталчилгаа явуулах эрхтэй хэвээр үлдсэн байна.
Өмнө нь тус улсад “Facebook”-ээр дамжуулан бүртгэлгүйгээр буу, зэвсэг борлуулахыг хориглоод байсан бол одоо ийнхүү сурталчлахыг мөн хориглов. АНУ-д гарсан буудалцааны хоёр ч хэрэгт ашигласан галт зэвсгийг хэрэгтэн “Facebook”-ээр дамжуулан худалдаж авсан нь тогтоогдсон байна.
Т.МӨНХ