Энэ жил дотоодын хэрэгцээнд 20 сая толгой мал хэрэглэнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Энэ жил дотоодын хэрэгцээнд 20 сая толгой мал хэрэглэнэ

Энэ жил дотоодын хэрэгцээнд 20 сая толгой мал хэрэглэнэ

Малын тоо толгой жилээс жилд өсөхийн хэрээр бэлчээрийн даацын асуудал яригдаж буй. Өнгөрсөн онд 70 сая мал тоологдсон бол энэ жил 90 сая малтай болжээ. Үүнээс 20 саяыг өвлийн хүнсэнд ашиглаж, 70 гаруй сая мал өвөлжинө гэсэн тооцоо гарсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Салбарын яамнаас бэлчээрийн даац хэтрэхээс сэргийлж буй арга хэмжээний хүрээнд малыг дотоодын болон гадаадын зах зээлд эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч байгаа аж. Нөгөө талаас Засгийн газрын 19 дүгээр тогтоолд малыг отроор өвөлжүүлэх, хаваржуулах тухай тусгасан байдаг. Энэ хүрээнд жил бүр тодорхой тооны малыг тусгай хэрэгцээт газруудад арваннэгдүгээр сарын 4-ны өдрөөс дөрөвдүгээр сар хүртэл оторлуулдаг. Энэ жил 16.386 өрх нийт  8.353.000 толгой малыг отроор өвөлжүүлэх хүсэлтээ өгчээ.

Хүсэлтээ өгсөн бүх малчин отроор малаа өвөлжүүлж, хаваржуулах боломжгүй нь бэлчээрийн даац, нөөц бололцооноос хамаарч байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газар, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын бүс нутаг, орон нутгийн тусгай хэрэгцээний сумын отрын бүс нутгуудад мал оторлуулах судалгаа явуулж буй юм байна.

Малын өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажлын хүрээнд энэ жил нийт 95.6 тонн өвс хаджээ. Үүнийг задалбал, Баян-Өлгий аймагт 50 мянган тонн, Дорнод аймагт 16.6 мянган тонн, Сэлэнгэ аймагт 14 мянган тонн, Хэнтий аймагт 10 мянган тонн өвс тус тус бэлтгэсэн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж