Мэргэжлийн гэрэл зурагчин, байгаль хамгаалагч Том Саллам болон Пол Жойнсон-Хикс нарын санаачлагаар жил бүр “Зэрлэг ан амьтдын шилдэг гэрэл зураг”-ийн уралдааныг зохион байгуулдаг билээ. Уг тэмцээнийг “The Born Free Foundation” ивээн тэтгэдэг бөгөөд гол зорилго нь зэрлэг ан амьтан, байгаль дэлхийг хайрлан хамгаалах сэдлийг сонирхолтой, эерэг байдлаар дэлхий нийтэд хүргэх юм.
Эдгээр гэрэл зургуудыг дарахын тулд фото зурагчдаас ихээхэн авьяас, ур чадвар шаардагддагаас гадна бас гэнэтийн аз таарах ч тохиолдол байдаг аж. Та бүхэнд уг тэмцээний “Шилдэг комеди” төрлийн сүүлийн шатанд шалгарсан, амьтдын хөгжилтэй агшинг буулгасан гэрэл зургуудыг хүргэж байна. Эцсийн ялагчийг аравдугаар сард болох шагнал гардуулах ёслол дээр зарлах юм байна.
Холбоотой мэдээ