ChemChina Швейцарьт газар тариалан эрхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

ChemChina Швейцарьт газар тариалан эрхэлнэ

 

Дэлхийн үр тариа, бордооны зах зээл дээр жинхэнэ хувьсгал гарах гэж байна. Хятадын ChemChina гэх улсын корпораци Швейцарийн Syngenta компанийг 43 тэрбум ам.доллараар худалдан авахад бэлэн болжээ. Тэр нь Хятадын түүхэнд гараагүй том хэмжээний худалдан авалт болох юм.  Өмнө нь Швейцарийн компанийг авах цорын ганц худалдан авагчаар Америкийн хөдөө аж ахуй, үйлдвэрийн  Monsanto холдинг тодроод байсан юм.

 

Syngenta тайлангаа нийтлүүлсэн өдөр наймаа зарлагдах ёстой.Урьдчилсан мэдээгээр Хятад татгалзах аргагүй санал тавьж байна. Syngenta компанийн нэг хувьцааг 470 швейцари франкаар  авна гэж ChemChina санал болгов. Тэр нь хоёрдугаар сарын 1-ний арилжааны хаалтын үнээс даруй 25 хувиар дээгүүр байна.

Хятад улсын хувьд гадаадаас худалдан авсан хамгийн том  наймаа нь энэ болох бөгөөд Өмнөх дээд амжилт нь 2008 онд China Unicom Hong Kong компани China Netcom Group компанийг 29 тэрбум ам.доллараар авч байсан юм. Тэр наймаа нь Хятадын теле холбооны  зах зээлийн нэгээхэн  хэсгийг л хааж байсан бол энэ удаагийн  наймаа нь дэлхийн үр тариа, бордооны зах зээлийн хүчний харьцааг  эрс өөрчлөн Хятадыг дэлхийн зах зээлийн томоохон тоглогч болгох юм.

 

Орчин үед сертификатгүй үр тариаг суулгах нь ихээхэн хязгаарлалттай бөгөөд бараг л хориотой юм. Хятад энэ  наймааг хийснээр биет хөрөнгөөс гадна  патент, лицензи, шинжлэх ухааны  ажлын бүтэл бүтэн цуглуулгатай болно.

 

Хятадын хүн амын өсөлтийн хурд ба  асруулагчдын коэффициент

 

Энэ салбарын америк  монополист Monsanto компани нь дэлхийд ноёрхохыг мөрөөдөж байсан нь тодорхой. Monsanto  өнгөрсөн оны хавар Syngenta компанид наймаалцах санал тавьжээ. Хэлэлцээ удааширч америкчууд  наймааны үнээ 46 тэрбум ам.доллар болгов.  Гэсэн ч швейцариуд өнгөрсөн намар америкчуудтай хийх наймаанаас татгалзсан байна. Учир нь америкчууд бэлэн мөнгө  ба хувьцааны хольцийг төлбөрт санал болгосон гэдэг. 

 

Харин Дундад улсын хувьд асар олон тооны хүн амаа хооллох шаардлагатай. Chem China  америк өрсөлдөгч нараасаа бага мөнгө саналл болгож байгаа ч төлбөрөө бэлэн мөнгөөр хийнэ гэж байгаагаараа давуу юм. ChemChina корпорцийн сонирхолтой өрсөлдөх нь амар ажил биш. Тус компани нэг брэндийн дор 100 том компанийг атгадаг. 140  мянган  ажилтантай,  жилийн орлогын эргэлт нь 45,6 тэрбум ам.доллар ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж