Х.Бат-Ялалт: Шүүх, хяналтын байгууллага даргын даалгавраар ажилладаг

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Х.Бат-Ялалт: Шүүх, хяналтын байгууллага даргын даалгавраар ажилладаг

Х.Бат-Ялалт: Шүүх, хяналтын байгууллага даргын даалгавраар ажилладаг

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага (ТББ)-ын тэргүүн Х.Бат-Ялалт 68 хоног хууль бусаар хоригдсон талаараа өнөөдөр (2020.09.14) мэдээлэл хийлээ.


Тэрбээр “2020 оны хоёрдугаар сарын 7-ноос хойш  Эрүүгийн цагдаагийн албанаас илт хууль зөрчсөн үйл ажиллагааг над дээр явуулсан. Тиймээс хуулийн сургуулийн оюутнууд болон эрүүгийн эрх зүйн судалгаа, шинжилгээ хийдэг бүх судлаачид миний хэргийг нээлттэйгээр судалж болно. Учир нь миний хэрэг дээр анализ дүн, шинжилгээ хийснээрээ Монгол Улсын прокурор, шүүх, цагдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн зөрчдөг, эрүүгийн хуулийг хэрхэн буруу хэрэглэдэг болох нь харагдана. Шүүх, хяналтын байгууллага хэн нэгэн даргын даалгавраар ажилладаг болно гэдэг нь маш аюултай. Бид цаашид шударга нийгэмд амьдрахыг хүсч байвал хамгийн эхний ээлжинд шүүхийг шударга болгох ёстой. Надтай холбоотой гэгдэх хэрэг дээр би өнөөдрийг хүртэл мэдүүлэг өгөөгүй. Өнөөдрийг хүртэл хэргийнхээ материалтай танилцаагүй. Шүүх дээр дуудсан цагт нь яваад очхоор ирээгүй гээд цагдан хорьсон” гэв.

Өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр түүнд холбогдох шүүх хурал болсон ч шүүгдэгч Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас шүүхээс урьд авсан барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзсэн. Улмаар түүнд урьд авсан барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих шийдвэр гаргасан билээ. Дашрамд дурдахад, Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн юм. 

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж, 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган шалгаж, яллагдагчаар тооцсон билээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж