Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу энэ сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 18-р хороо, "Моттоо" ХХК-д хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус компани зарим ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлд ногдох орлогыг буруу тооцож, нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг зөрчил илэрсэн байна.
Илэрсэн зөрчилд "Моттоо" ХХК-ийн албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоожээ. Тиймээс эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж, биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна.
Холбоотой мэдээ