УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өнгөрөгч тавдугаар сард өөрчлөлт оруулсан билээ. Энэ хүрээнд он дуустал ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
Өнгөрсөн тавдугаар сараас хойш Монголбанк, арилжааны банкнаас нийтдээ 146.3 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн хөтөлбөрт зарцуулж, 2057 иргэн орон сууцны найман хувийн зээлд шинээр хамрагджээ. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард Монголбанк 27.8 тэрбум төгрөг, арилжааны банкууд 27.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр иргэдэд ипотекийн зээл олгосон байна.
Энэ сарын байдлаар Монголбанк 19.3 тэрбум, арилжааны банкууд 19.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ипотекийн зээл олголт хэвийн явагдаж байгаа ажээ.
Холбоотой мэдээ