"Нийтийн тээврийн салбарт ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа учир АТГ-т хандана”

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

"Нийтийн тээврийн салбарт ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа учир АТГ-т хандана”

"Нийтийн тээврийн салбарт ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа учир АТГ-т хандана”

Дотоодод үйлдвэрлэх боломжтой цахилгаан автобусны үйлдвэрлэл, технологи, инновацийн дэвшлийг нэвтрүүлэх хүрээнд баригдсан "Монгол Машин Индустриал" ХХК-ийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж чадаагүйгээс болж хаалгаа барихад хүрсэн тухай Үндэсний Аж Үйлдвэрийн зөвлөл (ҮАҮЗ)-өөс өнөөдөр (2020.09.14) мэдээлэл хийж байна. Тодруулбал, ҮАҮЗ нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн паркийг БНХАУ-ын Ying Long компаниас шууд худалдан авах ажлыг зохион байгуулж буй Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга асан УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн дэд бүтэц хариуцсан дэд дарга Б.Отгонсүх зэрэг холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулах хүсэлтээ өнөөдөр өгч байгаа юм.

Инженер Ш.Баярсайхан "Нэр бүхий албан тушаалтнууд дотоодын зах зээлийн эрэлт дээр үндэсний шинэ технологи, инновацийн кластерт орсон машины байгууламжийн цоо шинэ салбараа хөгжүүлж, ард иргэдээ тогтвортой ажлын байр, орлоготой болгох талаар санаачлагатай ажиллахын оронд гадаад улс орны аж үйлдвэрийн салбарыг улсын төсвийн худалдан авалтаар дэмжиж, улс орныхоо эдийн засаг, санхүүгийн чадавхыг сулруулж, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулиудыг зөрчиж байгааг монгол инженерүүд эсэргүүцэж байна.

Монгол Улсын цаг агаар, уур амьсгалд тохирсон, ашиглалтын хугацааны найдвартай, аюулгүй ажиллагааг хангасан техникийн даалгаврын хүрээнд улс орны хөгжлийн эрх ашигт нийцүүлэн, эдийн засгийн үр ашигтай хэлбэрээр сонгон шалгаруулалт хийхийг бидний зүгээс удаа дараа шаардсан. Гэтэл тодорхой хариу, дэмжлэг ирээгүй. Иймээс бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх, аль нэг улсын бизнесийн монополийг нийгэм эдийн засгийн салбарууд дээр бий болгохгүй байх зэрэг төрийн бодлого, шийдвэрийн эсрэг ажиллаж байгаа нэр бүхий албан тушаалтнуудыг буруутган АТГ-т гомдол хүргүүлж байна.

Үүнд УИХ-аас баталсан Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах талаар ямар ч ажил хийхгүй мөртлөө төрийн албаны ёс зүйг умартан импортыг дэмжсэн хэт өндөр үнэтэй цахилгаан автобус худалдан авалтыг зохион байгуулж байгаа төр захиргааны байгууллагыг шалгах, Монгол Улсад ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус "Сити павлик транспорт корперэйшн" ХХК-д 1450 цахилгаан болон сургуулийн хүүхдийн автобус худалдан авах концессыг зохион байгуулалттайгаар өгөх ажлыг төрийн захиргааны байгууллагын ажилтнууд үгсэн хуйвалдаж шийдсэн зэрэг асуудлыг нэрлэж болно" гэв.

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД С.АМАРСАЙХАН, Б.БАЯРСАЙХАН, Б.ОТГОНСҮХ НАРЫГ ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД ДУУДАЖ БАЙНА

"Монгол машин" ХК-ийн үйлдвэрийн дарга М.Гэрэлчулуун "БНХАУ-аас худалдан авч буй цахилгаан автобусууд нь 222-242.5 мянган америк долларын үнэтэй байна. Харин Монгол Улсад ажлын байр бий болгож, бүх төрлийн татвараа төлөөд угсарч, үйлдвэрлэж буй цахилгаан автобус нь 195 мянган ам.долларын үнэтэй байна. Дээрх үнийн зөрүүгээс гадна импортын хятад цахилгаан автобус нь Монгол Улсад үйлдвэрлэсэн автобуснаас чанар, насжилтын хувьд ялгаатай.

1200 цахилгаан автобус тус бүрийн үнээс 47 мянган ам.доллар суутгаж, үржүүлж үзвэл нийт 56.4 сая ам долларын илүү өртгийг дээрх нэр бүхий албан тушаалтнууд ард түмний татвар, төсвийн хөрөнгөөр төлүүлэх зохион байгуулалттай луйвар явж буйг таслан зогсоох шаардлагатай байгаа учраас бид АТГ-т хандаж байна. Мөн цахилгаан автобусны цэнэглэгчийг үндэсний үйлдвэрлэгч компаниуд 16 мянган ам.доллараар нийлүүлж байхад төр захиргааны байгууллагын албан тушаалтнууд 24 мянган ам.доллараар худалдан авалт хийж, нэг ширхэг цэнэглэгч дээр 8000 ам.долларын илүү төлөлтийн зардал гаргаж байна.

Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үндэсний үйлдвэрээ дэмжих эсэх болон БНХАУ-аас концессын гэрээгээр худалдан авч буй цахилгаан автобусны урьдчилгаа төлбөрийг нийслэлийн төсөв болон Хөгжлийн банкны 21 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтээр тендер зарлахгүйгээр хийхээр төлөвлөж байгаа зэрэг асуудлын хүрээнд монгол инженерүүд нэр бүхий албан тушаалтнуудыг халз мэтгэлцээнд дуудаж байна" гэсэн юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж