Мэргэжлийн боксын ээлжит тулаанаа ирэх есдүгээр сарын 19-нд Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай хийх, МУГТ Н.Төгсцогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан тулааны өмсгөлөө танилцууллаа. Түүний энэхүү хөх, мөнгөлөг өмсгөл дээр “Монгол үндэстэн, монгол хэл бичиг үүрд” хэмээн уйгаржин бичгээр бичжээ.
Монгол Үндэстэн Монгол хэл бичиг Үүрд!#savemongolianlanguage
Posted by Tugstsogt Nyambayar on Sunday, September 13, 2020
Мөн тэрбээр "Тулаан эхлэхэд яг долоо хоног үлдлээ. Үндсэн бэлтгэлээ дууслаа. Маргааш шинэ оргил руу тэмүүлэхээр зорино. Монгол хүний арга ухаан, хүч чадлыг харуулж, босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг бүх талаараа хичээх болно" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.
Холбоотой мэдээ