Хүүхэд харах үйлчилгээнд он дуустал 3000 хүүхэд хамрагдах боломжтой | News.MN

Хүүхэд харах үйлчилгээнд он дуустал 3000 хүүхэд хамрагдах боломжтой

Хүүхэд харах үйлчилгээнд он дуустал 3000 хүүхэд хамрагдах боломжтой

Хүүхэд харах үйлчилгээнд он дуустал 3000 хүүхэд хамрагдах боломжтой

УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсан 2-3 насны хүүхдүүдийг хамруулах “Хүүхэд харах үйлчилгээ” маргаашаас хүүхдүүдээ авч үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ. Төсвийн тодотголоор энэхүү “Хүүхэд харах үйлчилгээ” төсөлд 2 тэрбум төгрөг баталсан бөгөөд энэ оныг дуустал 3000 хүүхэд хамрагдах боломжтой юм байна.

Хан-Уул дүүргийн “Золбоо” хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч Ч.Сэлэнгээ “Хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш 4;5 дахь жилдээ энэ үйл ажиллагаанд оролцож байна. Манай төвд 1 хүнд 5 хүүхэд, 1 хүүхдэд 2,5 кв метр зай байдаг. Хүүхэд харах үйлчилгээний стандарт журмыг дагаж хороо дүүрэгтэй хамтран байраа сонгож үйл ажиллагаа явуулах эрхээ авдаг” гэлээ.

Хүүхэд харагч гэдэг нь бүрэн дундаас дээш боловсролтой, хүүхэдтэй харьцах эв дүйтэй, хүүхэд харах үйлчилгээний сургалтад хамрагдаж, тусгай гэрчилгээ авсан, 18-65 хүртэлх насны, бие махбод, сэтгэл санаа эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй Монгол Улсын иргэн байх ёстой.

Улсын хэмжээнд Хүүхэд харах үйлчилгээний 160 орчим төв үйл ажиллагаа явуулж байна. Мөн эдгээр байгууллагуудын цагийн хуваарь цэцэрлэгийн хуваарийн дагуу явах юм. Эцэг эхчүүд хүүхэд харах үйлчилгээний байгууллагад 90-150 мянган төгрөг төлнө. Үүнээс илүү төлбөр гарсан тохиолдолд Боловсролын яаманд хандаж болохыг албаны хүмүүс хэллээ.

Б.СУМЪЯАБАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-14 203.91.119.58

Хурдан эхлүүлээчээ. Хүүхдээ өгөөд ажлаа хиймээр бна. Амьдрал хэцүүдлээ. БГД-т эхлээгүй бна. Боловсролын хэлтсийн мэргэжилтэн хүүхэн нь болоогүй шалгана гэсэн гэх юм. Өмнө нь шалгаад бэлэн болгохгүй юугаа хийж бсан мануухай юм.

Avatar

чулуунчимэг 2020-09-14 192.82.78.83

аль ч хүүхэд харах үйлчилгээний төвд хандсан болох юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж