Хүүхэд харах үйлчилгээнд он дуустал 3000 хүүхэд хамрагдах боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Хүүхэд харах үйлчилгээнд он дуустал 3000 хүүхэд хамрагдах боломжтой

Хүүхэд харах үйлчилгээнд он дуустал 3000 хүүхэд хамрагдах боломжтой

УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсан 2-3 насны хүүхдүүдийг хамруулах “Хүүхэд харах үйлчилгээ” маргаашаас хүүхдүүдээ авч үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ. Төсвийн тодотголоор энэхүү “Хүүхэд харах үйлчилгээ” төсөлд 2 тэрбум төгрөг баталсан бөгөөд энэ оныг дуустал 3000 хүүхэд хамрагдах боломжтой юм байна.

Хан-Уул дүүргийн “Золбоо” хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч Ч.Сэлэнгээ “Хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш 4;5 дахь жилдээ энэ үйл ажиллагаанд оролцож байна. Манай төвд 1 хүнд 5 хүүхэд, 1 хүүхдэд 2,5 кв метр зай байдаг. Хүүхэд харах үйлчилгээний стандарт журмыг дагаж хороо дүүрэгтэй хамтран байраа сонгож үйл ажиллагаа явуулах эрхээ авдаг” гэлээ.

Хүүхэд харагч гэдэг нь бүрэн дундаас дээш боловсролтой, хүүхэдтэй харьцах эв дүйтэй, хүүхэд харах үйлчилгээний сургалтад хамрагдаж, тусгай гэрчилгээ авсан, 18-65 хүртэлх насны, бие махбод, сэтгэл санаа эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй Монгол Улсын иргэн байх ёстой.

Улсын хэмжээнд Хүүхэд харах үйлчилгээний 160 орчим төв үйл ажиллагаа явуулж байна. Мөн эдгээр байгууллагуудын цагийн хуваарь цэцэрлэгийн хуваарийн дагуу явах юм. Эцэг эхчүүд хүүхэд харах үйлчилгээний байгууллагад 90-150 мянган төгрөг төлнө. Үүнээс илүү төлбөр гарсан тохиолдолд Боловсролын яаманд хандаж болохыг албаны хүмүүс хэллээ.

Б.СУМЪЯАБАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж