Зээлийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс хоёр их наядаар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Зээлийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс хоёр их наядаар нэмэгджээ

Зээлийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс хоёр их наядаар нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг өнөөдөр (2020.9.14) танилцууллаа.

ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 6.7 ХУВИАР СУЛАРЧЭЭ

  • Энэ хугацаанд мөнгөний нийлүүлэлт 21.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.9 их наяд төгрөгөөр өсөхөд валютын хадгаламж 1.7 их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 383.4 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
  • Мөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ сарын эцэст 17.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 53.2 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 876.9 тэрбум төгрөгөөр буурсан байна.  Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 их наяд төгрөг нь иргэдийнх байна.
  • Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 0.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 153.7 тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр өссөн байна.
  • Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 2.9 1.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 53.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр өссөн байна.
  • Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш наймдугаар сард 2849.11 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар суларсан байна.
  • Харин төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 411.18 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар суларчээ.

 НИЙТ ОРЛОГЫН 93.7 ХУВИЙГ ТУСЛАМЖ ЭЗЭЛЖ БАЙНА 

  • Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ наймдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.1 их наяд  төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 5.7 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.7 хувийг эзэлж байна.
  • Улсын нэгдсэн төсвийн орлогын 84.8 хувийг татварын орлого, 8.9 хувийг татварын бус орлого, 6.0 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус  эзэлж байна.
  • Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.
  • Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ наймдугаар сард 8.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 их наяд  төгрөгөөр буюу 30 гаруй хувиар өссөн байна.
  • Зарлагын өсөлтөд урсгал зардал 1.5 их наяд төгрөг, хөрөнгийн зардал 629.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон  нөлөөлжээ.  Харин эргэж төлөгдөх цэвэр зээл 124.8 тэрбум төгрөгөөр буурсан байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ 2.1 ХУВИАР ӨСЧЭЭ

  • Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас  нэг хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.3 хувь, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өссөн байна.
  • Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.5 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувиар  өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 5.9 хувиар буурсан байна.
  • Инфляцын түвшин 2017 оны наймдугаар сард 5.0 хувь, 2018 онд 6.0 хувь, 2019 онд 8.9 хувь гарч байсан бол 2020 оны наймдугаар  сард 2.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 6.8 пунктээр буурсан байна.

ДУНДАЖ ЦАЛИН 1.2 САЯ ТӨГРӨГ

  • Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны хоёр дугаар улирлын байдлаар нийт 44.0 мянган аж ахуйн нэгж байгууллагын 676.4 мянган ажиллагчид хамрагдсан байна.
  • Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 5.0 хувиар, өмнөх улирлаас 4.3-аар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар, өмнөх улирлаас 2.3 хувиар өсчээ.
  • Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хамрагдсан 676.4 мянган ажиллагчдын медиан цалин 943.5 мянган төгрөг байна.
  • Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1261.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100.1 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 1.6  мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын 12.0 хувь нь 420 мянган төгрөг хүртэлх цалинтай, 21.2 хувь нь 420-700 мянган төгрөгийн цалинтай, 27.4 хувь нь 700-1.1 сая төгрөгийн цалинтай, 17.7 хувь нь 1.1-1.5 сая төгрөгийн цалинтай, 10.1 хувь нь 1.5-2 сая төгрөгийн цалинтай, долоон хувь нь 2-3 сая төгрөгийн цалинтай, 4.6 хувь нь гурван сая төгрөгөөс дээш цалинтай байна.

  • Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 420000 хүртэлх цалинтай ажиллагчид 1.5 мянгаар, 900 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 2.0 мянгаар, 1.1-1.5 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 6.6 мянгаар, 1.5-2 сая төгрөгийн цалинтай ажиллагчид долоон мянгаар, 2-3 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 2.9 мянгаар, гурван сая төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 76-гаар нэмэгдсэн бол 420-900 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид таван мянгаар буурчээ.
  • Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 799.7 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1.2 сая төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.3 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.8 сая төгрөг байна.
  • Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд Баруун бүсэд 889.6 мянган төгрөг, Зүүн бүсэд 1.0 сая төгрөг, Хангайн болон Төвийн бүсэд 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 11.3%-29.5%-р бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 8.7%-р их байна.
  • Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.9 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 765.3 мянган төгрөг байна.

28.0 МЯНГА ИРГЭН АЖИЛ ХАЙЖ БАЙНА

  • Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад наймдугаар сард ажилгүй 4.9 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 939 иргэн ажилд зуучлагдан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
  • Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 13.3 хувь, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 29.2 хувиар буурчээ.
  • Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 28.0 мянга байгаагын 65.4 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 34.6 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
  • Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар буурч, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.8 хуввь нь эмэгтэйчүүд аж.
  • Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд тэдгээрийн 47.9 хувь нь эмэгтэйчүүд байна.
  • Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн иргэдийн 57.8 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
  • Бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд, дөрвөн хүн тутмын нэг нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой байна.
  • Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж