Израилд коронавирусийн халдварын тархалт сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэх болсон тул гурван долоо хоногийн турш улс орон даяар хөл хорио тогтоохоор болжээ. Түүнчлэн тус улсын уламжлалт баяр Еврейн шинэ жилийн баярын үеэр хатуу хязгаарлалт тогтоохоор болсон бөгөөд иргэд уг шийдвэрийг иргэд нь хүчтэй эсэргүүцэж байна.
Тус улс нь коронавирусийн цар тахал эхэлсэн цагаас хойш хоёр дахь удаагаа хөл хорионы дэглэмд шилжиж буй нь энэ юм. Хөл хорионы дэглэм Баасан гариг (2020.09.18)-аас эхэлж, багадаа гурван долоо хоног үргэлжлэх ажээ.
Нийт есөн сая гаруй хүн амтай Израилд халдварын 153 мянга гаруй тохиолдол илэрч, 1108 хүн нас барсан байна. Сүүлийн үед нэг өдөрт илрэх халдварын тохиолдол нь 4000 хүрч өссөн тул хөл хорио тогтоох шийдвэр гаргасан хэмээн тус улсын эрх баригчид тайлбарлаж байна. Үүнээс өмнө энэ оны гуравдугаар сарын сүүлээс тавдугаар сарын эхэн үе хүртэл хөл хорио тогтоож байсан юм.
Энэ удаагийн хөл хорионы журмын дагуу дотоод орчинд 10-аас дээш тооны хүн, гадаад орчинд 20-оос дээш тооны хүн цугларахыг хориглож, сургууль, худалдааны төвүүдийг хааж, ажилд явахаас бусад зорилгоор гэрээсээ 500 метрээс хол явахыг хоригложээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ