Оюутолгойн ТУЗ-д сонгон шалгаруулалт зарлалаа | News.MN

Оюутолгойн ТУЗ-д сонгон шалгаруулалт зарлалаа

Оюутолгойн ТУЗ-д сонгон шалгаруулалт зарлалаа

Оюутолгойн ТУЗ-д сонгон шалгаруулалт зарлалаа

2013 оноос олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн Оюу Толгой зэс-алтны төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүдийн нэг юм.

“Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох "Эрдэнэс Оюу Толгой" ХХК нь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. “Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 66%-ийг Туркойз Хилл Ресурс шууд бусаар эзэмшдэг бөгөөд Рио Тинто тус компанийн гаргасан хувьцааны олонхыг эзэмшдэг. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүн (цаашид “Гишүүн” гэх)-д нэр дэвших этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нийтэд зарлаж байна.

Оюу Толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортойгоор өсөн нэмэгдүүлэх зорилгоор геологи, уул уурхайн болон санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хоёр Гишүүнийг сонгон шалгаруулна.

Гишүүнд тавигдах дараах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан Монгол Улсын иргэдийг нээлттэй сонгон шалгаруултад оролцохыг урьж байна.

I.  ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

1.  Мэргэжлийн ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнөөс ангид, харьцуулсан дүн шинжилгээ хийж, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

2.  Шүүхээс ял шийтгэл авч байгаагүй;

3.  “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын баг, нэгдмэл сонирхолтой этгээдтэй төрөл садангийн холбоогүй;

4.  “Оюу Толгой” ХХК-тай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талууд (хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй, бизнесийн аливаа холбоогүй;

5.  Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

6.  Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай.

II.  ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх геологи, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн нэр дэвшигчид тавигдахшаардлага:

1.  Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;

2.  Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай;

3.  Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай;

4.  Зэс, алтны ордод ажилласан туршлагатай, уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт, зардлын хяналтыг хэрэгжүүлэх туршлагатай бол давуу тал болно;

5.  “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

 Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх санхүүгийн чиглэлээр мэргэшсэн нэр дэвшигчид тавигдах шаардлага:

1.  Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, болон санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;

2.  Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байсан;

3.  Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно;

4.  АССА (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial AnalystProgram), CPA (Certified Public Accountant) гэх мэт олон улсын мэргэжлийн эрх авсан бол давуу тал болно;

5.  “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

III.  БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.  Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (үүнд Оюу Толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх талаарх өөрийн санал, Гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг тодорхойлсон баталгааг тусгана);

2.  Анкет (төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй цээж зураг);

3.  Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь мэргэжлээрээ ажиллаж байсан газрын тодорхойлолт, өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх товч мэдээлэл);

4.  Иргэний үнэмлэхний хуулбар;

5.  Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

6.  Ял шийтгэлгүйг баталгаажуулах цагдаагийн байгууллагын лавлагаа;

7.  Хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталгаажуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа.

IV.  МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Дээрх шаардлагыг хангасан, сонирхсон иргэд материалаа 2020 оны 09 дүгээр сарын 30-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /М.Бадамлянхуа/-т ирүүлнэ үү.

Хаяг:   Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201,

Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай

Төрийн Ордон

Утас:   (976-51) 260817, 262408

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-14 202.131.245.34

наранбаатрын санаанд бас байгаа л байх намаа сольсон

Avatar

Зочин 2020-09-14 66.181.190.45

Геологч Хурц гуай оруулахад мэрэгжилийн болоод эх оронч сэтгэл нь Монголд хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2020-09-14 192.82.78.27

jil bolgon geshuund unelgee heji soloji baikh kheregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж