Францис: Сайхан хоол идэх, энгэр зөрүүлэх нь бурханлаг үйл | News.MN

Францис: Сайхан хоол идэх, энгэр зөрүүлэх нь бурханлаг үйл

Францис: Сайхан хоол идэх, энгэр зөрүүлэх нь бурханлаг үйл

Францис: Сайхан хоол идэх, энгэр зөрүүлэх нь бурханлаг үйл
Pope Francis greets the group of faithful present with protective masks in the courtyard of San Damasco, before the start of the weekly general audience. Vatican City (Vatican), September 9th, 2020 (Photo by Grzegorz Galazka/Mondadori Portfolio/Sipa USA)

Пап лам Францис сайхан хоол идэх, хүнтэй энгэр зөрүүлэх зэрэг нь нэн бурханлаг үйл бөгөөд үүнтэй хүн бүр санал нийлнэ хэмээн ярьжээ. Тэрбээр Италийн зохиолч Карло Петринитэй уулзаж ярилцахдаа хоёр чухал сэдвийн талаар хөөрөлдсөн байна. Петрини бол түргэн хоолны эсрэг “удаан хоол” хөдөлгөөнийг удирдаж, хүмүүсийг “зөв аргаар” боловсруулсан хоол идэхийг уриалдаг нэгэн юм. Ярилцлагын үеэр Петрини, Пап хоёр католик сүмүүдийн хэт хатуу байдлыг санал нийлэн шүүмжилсэн байна.

Пап Францис “Таашаал бидэнд шууд бурхнаас ирдэг юм. Католик, христиан шашинтан, өөр хэн байх хамаагүй. Таашаал бол бурханлаг зүйл. Сүмүүд хүнлэг бус, зэрлэг, балмад хүчирхийллээс төрдөг таашаалуудыг буруушаадаг ч нөгөө талаар хүний энгийн, байгалийн таашаалыг үргэлж дэмждэг. Идэж буй хоолноосоо таашаал авч гэмээнэ хүн эрүүл саруул амьдардаг, энгэр зөрүүлэн, түүнээсээ сэтгэл ханаж гэмээнэ хүн илүү итгэлтэй, илүү сайхан хайрыг бүтээж байдаг. Сайхан хоол идэх, энгэр зөрүүлэхийн таашаал бидэнд бурхнаас шууд ирдэг” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-14 59.153.84.139

Сех сонирхдог ламбугай байхнээ

Avatar

Ард 2020-09-14 49.0.212.160

Ромын пап аа, тэгвэл тайнай лам нар хүүхэд хүчирхийлхээс салахгүй байх даа, тэгээд ч тэднийг буруутгах хэрэггүй бурханы үйл хийж байгаа улс, а яа.

Avatar

Зочин 2020-09-14 43.242.243.17

Сайхан хоол идэх, энгэр зөрүүлэх нь бурханлаг үйл… Харин ч хүний жинхэнэ адгууслаг шинж нь шүү дээ.

Avatar

Зочин 2020-09-14 202.179.27.93

За За. Ромын паптай ном хаялцаад яахав дээ. Хүн Хүн өөрийнхөөрөө хө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж