Путины “Нэгдсэн Орос” нам ялах төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Путины “Нэгдсэн Орос” нам ялах төлөвтэй байна

Путины “Нэгдсэн Орос” нам ялах төлөвтэй байна

ОХУ-д энэ сарын 11-нээс 13-ны өдрүүдэд орон нутгийн болон парламентын нөхөн сонгууль болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгууль нь парламентын ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө, улс орны эдийн засаг хүндхэн нөхцөл байдалд орж, эрх баригчдын нэр хүнд унаад буй цаг үед болж байгаагаараа онцлог бөгөөд Кремлийн хувьд томоохон сорилт болж байна.

Сонгуулийн албан ёсны дүнг өнөөдөр (2020.09.14) зарлах төлөвтэй ч зарим намууд өөрсдийн ялалтаа зарлаж эхлээд байгаа аж.

Ерөнхийлөгч Владимир Путины эрх баригч “Нэгдсэн Орос” нам нийт дүнгээр олонхи болсон хэмээн зарлаад байгаа ч Сибирийн бүс нутагт сөрөг хүчний удирдагч Навальныйн холбоотнууд ялалт байгуулах нь тодорхой болоод буй юм.

Путины засаг захиргааг шүүмжлэгч, сөрөг хүчний улстөрч Алексей Навальный Сибирийн бүс нутагт сонгуулийн кампанит ажлаар явж байхдаа хордож, олон хоногийн турш ухаангүй байдалтай байж байгаад саяхан ухаан орсон билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж