ЗГ: Боловсролын байгууллагууд Даваа гаригаас хэвийн ажиллана

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

ЗГ: Боловсролын байгууллагууд Даваа гаригаас хэвийн ажиллана

ЗГ: Боловсролын байгууллагууд Даваа гаригаас хэвийн ажиллана

НЭМЭЛТ: 15:25 ЦАГ

Засгийн газрын өнөөдөр /2020.09.14/-ийн хуралдаанаар Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах, сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 21-нээс хэвийн үргэлжлүүлэх шийдвэрүүдийг хэлэлцлээ.

Засгийн газраас сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг есдүгээр сарын 21-ний өдрөөс хэвийн үргэлжлүүлэх, аж ахуйн нэгж, урлаг соёлын арга хэмжээ, спорт, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг есдүгээр сарын 16-наас хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргажээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД:

  • Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-нийг дуустал
  • Аж ахуйн нэгжүүд, үйлчилгээний байгууллагууд есдүгээр сарын 16-наас эхлэн үйл ажиллагаагаа эхлэх.
  • Урлаг, спортын арга хэмжээг есдүгээр сарын 16-наас эхлэн хэвийн үргэлжлүүлэх.
  • Бүх шатны боловсролын байгууллага болох сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиуд есдүгээр сарын 26-наас эхлэн хэвийн горимд ажиллахаар боллоо.

Аймаг, дүүрэг, нийслэлийн Онцгой комисс хуралдаж, дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, хяналтаа тавих юм байна.

Цаашид есдүгээр сарын чартер нислэгүүд үргэлжлэх, гадаад дахь иргэдээ татах ажил үргэлжлэх, хилээ нээхгүйгээр гаднаас "Ковид-19" орж ирэхээс урьдчилан сэргийлнэ. Хэрэв байдал хүндэрсэн тохиолдолд халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэхэд бэлэн байх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж буй юм байна.

Түүнээс гадна 21 хоногийн тусгаарлалтыг хэвийн үргэлжлүүлж, гэртээ тусгаарлагдаж байсан 14 хоногийн хугацааг цуцлах шийдвэр гаргалаа.


СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ЭНЭ САРЫН 21-НЭЭС ХЭВИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛ ГАРГАВ

Улсын онцгой комиссын өнөөдөр (2020.09.14)-ийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг өөрчилж аравдугаар сарын 31-н хүртэл харин сургууль, цэцэрлэгийг энэ сарын 21-нээс хэвийн горимоор хичээллүүлэх санал гаргажээ. Тиймээс Улсын онцгой комиссын саналыг өнөөдөр 14.00 цагаас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм.

Цар тахлын улмаас Засгийн газар нэгдүгээр сараас хойш өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоогоод буй. Улсын онцгой комиссын наймдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн сунгасан билээ. Эл шийдвэрийн хүчинтэй хугацаа дуусах дөхөж байгаа тул хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн сунгах эсэхийг өнөөдөр шийдвэрлэх юм.

Сануулахад, Монгол Улсад коронавирусийн халдварын 311 тохиолдол зөөвөрлөгдөн бүртгэгдээд байгаа юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж