Долоо хоногийн арилжааны тойм мэдээ

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн арилжааны тойм мэдээ

Долоо хоногийн арилжааны тойм мэдээ
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 388,673,281.7 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 50 компанийн 2,344,155  ширхэг хувьцаа 380,648,281.7  төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

СимболКомпанийн нэрШирхэг   Үнийн дүн 
1AARDАРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ189,955.00199,404,375.00
2MNDLМАНДАЛ ДААТГАЛ886,437.0038,097,035.47
3ERDNЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК34,574.0030,092,038.85
4LENDЛЭНДМН ББСБ ХК676,784.0020,386,427.58
5APUАПУ28,597.0016,458,500.93

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

СимболКомпанийн нэрШирхэг   Үнийн дүн 
1MNETАрд секюритиз ХХК350,480.00229,952,727.25
2ALTNАлтан хоромсог ХХК180,676.00189,709,800.00
3BDSCБиДиСек ХК1,884,823.00136,101,524.83
4STINСтандарт инвестмент ХХК147,029.0035,157,352.67
5TTOLАпекс Капитал ҮЦК241,457.0032,771,091.41

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛИЙН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж нийт 80 ширхэг үнэт цаасыг 8,025,000 төгрөгөөр арилжсан байна.

2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,586,973,782,874.55 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16898.25  нэгж болж өмнөх долоо хоногоос 0.53 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж