Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд энэ сарын 10-нд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Сорьцыг ЗӨСҮТ-д шинжлэхэд онош үгүйсгэгдсэн байна. Уг сэжигтэй тохиолдол нь энэ жилийн 20 дахь сэжигтэй тохиолдол юм.
Есдүгээр сарын 14-ний байдлаар есөн аймгийн 12 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт тарваган тахлын сэжигтэй нийт 20 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс Ховд аймагт гурав, Говь-Алтайд нэг, Завхан аймагт нэг, нийт таван тохиолдлын онош батлагдаж гурав нь нас барсан байна.
Р.ДУЛАМ