Михаэль Шумахер тэмцсээр байна

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Михаэль Шумахер тэмцсээр байна

Михаэль Шумахер тэмцсээр байна

Олон улсын автомашины холбооны ерөнхийлөгч Жан Тодт өнгөрсөн долоо хоногт “Формула-1”-ийн домогт нисгэгч Михаэль Шумахерыг эргэж очжээ. Михаэль Шумахер долоон жилийн өмнө 2013 оны арванхоёрдугаар сард Францын Альпийн нуруунд цанаар гулгаж байгаад осолдож, толгойдоо хүнд гэмтэл авч комд орсон юм. Тэрбээр зургаан сарын турш ухаан оролгүй, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлсэн. Улмаар 2014 оны есдүгээр сарын 4-нд эмнэлгээс гарсан тэрбээр өдгөө Женевт гэртээ нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа юм.

Жан Тодт хэлэхдээ “Шумахер нөхөн сэргээх эмчилгээгээ хийлгэж, гэмтлийн уршгийг даван туулахаар тэмцсээр байна. Түүний хажууд гайхалтай эхнэр, хүүхдүүд нь, бас сувилагч нар байна. Бидний зүгээс хийж чадах зүйл бол түүнийг хурдан эдгэхийг хүсч, хажууд нь хань болох л байна. Миний хийж чадах зүйл бол түүнийг ямар нэгэн зүйл хийж чадах болтол нь хүлээх” хэмээн мэдэгджээ. Шумахерын эрүүл мэндийн талаарх мэдээлэл олон нийтэд ил биш байдаг бөгөөд гэр бүлийнхэн нь тоотой хэдэн удаа мэдэгдэл хийсэн билээ.

Энэ долоо хоногт “Ferrari”-гийн 1000 дахь уралдаан Тоскан Их дуулга тэмцээний үеэр болох юм. Жан Тодт нь Шумахерын аварга болсон долоон уралдааны тавд нь багийн даргаар ажиллажээ. “Формула 1”-ийн уралдааны бүх цаг үеийн агуу нисгэгчдийн нэгээр нэрлэгддэг бөгөөд 91 ялалтынхаа 72-ыг нь “Ferrari”-гийн төлөө хийжээ.

Гэхдээ Их Британийн Льюис Хамилтон ирэх Ням гариг (2020.09.20)-т уралдаанд 90 дэх ялалтаа байгуулвал Шумахерын амжилтад дөхөж очих юм.

Эх сурвалж: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж