ЭМЯ: Эмчлүүлж буй дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна | News.MN

ЭМЯ: Эмчлүүлж буй дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Эмчлүүлж буй дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна

ЭМЯ: Эмчлүүлж буй дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас "Covid-19" цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өнөөдөр (2020.9.14) хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:

-Бид есдүгээр сарын 11-нээс 13-нд нийт 1083 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд "Covid-19" илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжиж байна. Монгол Улсад батлагдсан тохиолдол 310 бүртгэгдсэн. Үүний  300 нь эдгэрсэн. Одоо эмчлүүлж байгаа 10 хүний зургаа нь хөнгөн, хүндэвтэр дөрвөн хүн байна. Шинжилгээнд:

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр наймдугаар сарын 29-нд ирсэн 207 хүний,

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр наймдугаар сарын 24-нд ирсэн 257 хүний давтан,

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр наймдугаар сарын 28-нд ирсэн 100 хүний давтан,

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр есдүгээр сарын 12-нд ирсэн 263 хүний шинжилгээ,

Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр наймдугаар сарын 30-нд ирсэн 245 хүний давтан,

Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 71 хүний,

Дорноговь аймгийн Замын үүдэд байгаа 255 хүний давтан,

Ачаа тээврийн 77 жолоочийн,

Сувилалд тусгаарлагдсан 11 хүний

Сайн дурын 46 хүний шинжилгээ багтаж байна.

Дэлхий дахинд 28 сая 704 мянган хүн уг өвчнөөр өвчлөөд байгаа бөгөөд 20 сая 800 гаруй нь эдгэрч, 930 хүн нас баржээ.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Sunday, September 13, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-14 202.179.24.251

коронавирусээс сэргийлэхийн тулд ард түмнийг шинжилгээнд хамруулаач

Avatar

Хэцүү ч юм даа 2020-09-14 104.187.64.195

Поорчиг Нямхүү муруй амт 2 ын амнаас сайн үг гарахаасаа өнгөрсөн юм байна

Avatar

Зочин 2020-09-14 116.33.55.200

Medeeniihee to barimtiig bichih gj haltuurchihiimaa

Avatar

Зочин 2020-09-14 98.253.30.34

Poorchig Nymhuu geed bgaa biz.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж