Эрүүл мэндийн яамнаас "Covid-19" цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өнөөдөр (2020.9.14) хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:
-Бид есдүгээр сарын 11-нээс 13-нд нийт 1083 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд "Covid-19" илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжиж байна. Монгол Улсад батлагдсан тохиолдол 310 бүртгэгдсэн. Үүний 300 нь эдгэрсэн. Одоо эмчлүүлж байгаа 10 хүний зургаа нь хөнгөн, хүндэвтэр дөрвөн хүн байна. Шинжилгээнд:
Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр наймдугаар сарын 29-нд ирсэн 207 хүний,
Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр наймдугаар сарын 24-нд ирсэн 257 хүний давтан,
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр наймдугаар сарын 28-нд ирсэн 100 хүний давтан,
Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр есдүгээр сарын 12-нд ирсэн 263 хүний шинжилгээ,
Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр наймдугаар сарын 30-нд ирсэн 245 хүний давтан,
Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 71 хүний,
Дорноговь аймгийн Замын үүдэд байгаа 255 хүний давтан,
Ачаа тээврийн 77 жолоочийн,
Сувилалд тусгаарлагдсан 11 хүний
Сайн дурын 46 хүний шинжилгээ багтаж байна.
Дэлхий дахинд 28 сая 704 мянган хүн уг өвчнөөр өвчлөөд байгаа бөгөөд 20 сая 800 гаруй нь эдгэрч, 930 хүн нас баржээ.
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
Posted by News.mn on Sunday, September 13, 2020