Та хүүхдээ хэдэн дугуйланд хамруулж чадаж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Та хүүхдээ хэдэн дугуйланд хамруулж чадаж байна вэ?

Та хүүхдээ хэдэн дугуйланд хамруулж чадаж байна вэ?

2019 оны статистик мэдээгээр ерөнхий боловсролын 834 сургуульд 640.400 мянга гаруй сурагч суралцаж байгаагийн 593,438 Төрийн өмчийн сургуульд, 47,011 хүүхэд хувийн сургуульд суралцаж байна.

Өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хүүхдээ суралцуулах нь гадаад хэлний сургалттай, төрөл бүрийн дугуйлангуудад хамрагдах боломжтой гэж эцэг эхчүүд ойлгодог. Харин улсын сургуульд хүүхдээ хамруулдаг эцэг эхийн хувьд нэмэлт хэлний сургалт, дугуйланд хүүхдээ давхар хамруулж, боловсролыг бусдаас хоцрогдолгүй тэгш байлгахыг хичээдэг.

 Улсын хэмжээнд нийт 834 Ерөнхий боловсролын сургууль байгаагаас төрийн өмчийнх 669, хувийн өмчийнх 165 байна.

Хичээлээс гадуур нэмэлт хөтөлбөрөөр хүүхдийнхээ боловсрол, хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой нэгэн сургалтын байгууллагыг энэ удаад онцолъё.

"Фокус" боловсролын төв нь англи хэл + нэмэлт дугуйлангуудыг бага төлбөрөөр хүүхдүүдэд хүргэдэг бөгөөд 7-13 нас, 13-17 нас гэсэн хоёр төрлөөр нэмэлт хөтөлбөрөө боловсруулжээ.

  • 7-13 НАС /Англи хэл + Бяцхан жүжигчид, Бяцхан иогачид, Бяцхан тогооч, Бяцхан уран бүтээлч дугуйлангууд/
  • 13-17 НАС /Англи хэл + Мэргэжил сонголт, Хятад хэл, Бүжиг, Нийгэм сэтгэлзүй, ёс зүйн хөтөлбөр, Монгол бичгийн бийрэн бичилт дугуйлангууд/ зэргээр элсэлт авч, нэг дор олон сургалтыг чанартай, хямд төлбөрөөр эцэг эхчүүдэд санал болгож байна.

"Фокус" төвийн хувьд англи хэлний чанартай сургалтаараа бидэнд хэдийнэ танигдсан бол бусад төрлийн сургалтуудыг тухайн салбартаа шилдэгт тооцогдсон байгууллагуудтай хамтран олгож байна. Тухайлбал, "Бүтээлч Бамбүү" төвтэй хамтран 7-13 насныхныг нэмэлтээр бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хэл яриа, өөрийгөө илэрхийлж сурахад нь туслах зорилготой нэмэлт дугуйлангуудад хамруулдаг.

Мөн 13-17 насныханд "Күнз" боловсролын төвтэй хамтран хятад хэлний хичээл, Карьер Хөгжлийн төвтэй хамтран хэргэжил сонголтын хичээл, Уран бийр төвтэй хамтран каллиграфи буюу монгол бичгийн бийрэн бичилтийн дугуйлангуудыг нэгтгэснээрээ бусдаас онцлог болжээ.

“Чанартай сургалтыг дэвшилтэт аргаар” уриатай "Фокус" Боловсролын төв нь цөөн суралцагч элсүүлдэг бөгөөд цаашид илүү хүртээмжтэй болгох эцэг эхчүүдийн саналын дагуу бусад салбаруудаа нээхээр ажиллаж байна.

Холбоо барих утас:  7012 5550, 8312 5550

Салбар 1 – хаяг: "GB CENTER"-503 тоот

"ФОКУС" Боловсролын Төв | МУИС V байрны зүүн урд|

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж