Тариачны хүү Сүга Ёшихидэ эрх баригч намын дарга боллоо

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Тариачны хүү Сүга Ёшихидэ эрх баригч намын дарга боллоо

Тариачны хүү Сүга Ёшихидэ эрх баригч намын дарга боллоо

НЭМЭЛТ: 15:00 ЦАГ

Японы эрх баригч Либерал ардчилсан нам Абэ Шинзогийн нарийн бичиг асан Сүга Ёшихидэг намын шинэ даргаараа сонголоо. Ингэснээр түүний хувьд Япон орны дараагийн Ерөнхий сайд болох зам нээгдэж байгаа юм.

Либерал ардчилсан намын шинэ дарга болохоор Сүгагаас гадна Гадаад хэргийн сайд асан Кишида Фумио, Дотоод хэргийн сайд асан Ишиба Шигерү нар өрсөлдсөн ч ажиглагчид Сүгаг сонгогдоно гэдэгт итгэлтэй байв. Санал хураалтын үр дүнг харвал Сүга Ёшихидэ 377, Ишиба Шигэрү 68,Кишида Фүмио 89 санал авчээ.

Ерөнхий сайдыг энэ сарын 16-нд дахин нэг санал хураалтаар сонгох бөгөөд Либерал ардчилсан нам Японы парламентын олонх тул Сүга шинэ Ерөнхий сайд болох нь мэдээж хэрэг билээ. Тэрбээр Абэ Шинзогийн эрх барих хугацаа дуустал Ерөнхий сайдын албан тушаал хаших бөгөөд 2021 оны есдүгээр сард болох сонгуулиар дахин Ерөнхий сайдын төлөө өрсөлдөж болох юм.

ЯПОН: ТАРИАЧНЫ ХҮҮ ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ УУ?

Ерөнхий сайд болохоор төрсөн гэмээр Абэ Шинзогийн үлдээсэн байр суурийг нөхөх нь дараагийн Ерөнхий сайдад амаргүй даваа байх бололтой.

Абэ Шинзо өнгөрсөн сард эрүүл мэндийн шалтгаанаар огцрох гэж байгаагаа зарласнаас хойш хэд хэдэн улс төрийн ажиглагчид Ёшихидэ Сугаг онцолж, дараагийн Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хүн гэцгээж байсан юм.

Өнөөдөр (2020.09.14) Японы эрх баригч Либерал ардчилсан нам шинэ Ерөнхий сайдаа сонгох билээ. Япон улс Ерөнхийлөгчийн засаглалтай биш учир удирдагчийг парламент сонгодог юм.

Абегийн суудлын төлөө Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида, Дотоод хэргийн сайд асан Шигерү Ишиба нар Сугатай өрсөлдөж байгаа билээ. Хэрвээ Сүга сонгогдвол 72 настай түүний хувьд улс төрийн карьерынх нь оргил үе ирэх юм.

Абэ Шинзо 2012 онд сонгогдож, одоог хүртэл хамгийн удаан улсаа удирдах хугацаандаа үргэлж Сүгатай хамтран ажиллаж байсан юм. Сүга өнгөрсөн найман жилийн туршид Абэгийн баруун гар байж, Ерөнхий сайдын Нарийн бичгийн албан тушаал хашсаар ирсэн билээ.

Сүга хөдөө тосгонд тариачны хүү болон мэндэлжээ. Тэрбээр ахлах сургуулиа төгсөөд, Токиод нүүн ирж, их сургуулийнхаа төлбөрийг төлөхийн тулд цаасан хайрцагны үйлдвэр, загасны зах дээр хүртэл ажиллаж байсан гэдэг. Сургуулиа төгсөөд Сүга өдөр тутмын нэгэн хэвийн ажил хийхээс илүү тогтолцоог өөрчлөхийг хүссэн аж. Тиймээс тэрбээр Ёкохама хотын консулд өрсөлдөхөөр шийджээ. Тухайн үедээ Сүга улс төрийн туршлага, холбоо сүлбээ муу байсан тул бүхнийг өөрийн хичээл зүтгэлээр хийхээс өөр аргагүй байв. Суга өдөрт 300 айлд очиж уулзсаар нийт 30 мянган гэр бүлд өөрийгөө танилцуулжээ. Сонгууль болохоос өмнө тэрбээр аль хэдийнэ зургаан гутал элэгдүүлсэн байсан гэдэг.

Тэр цагаас хойш Сүгагийн улс төрийн карьер зогсолтгүй дээшилсээр Абэгийн баруун гар болтлоо дэвшсэн юм. Ажиглагчид хэрвээ түүнийг Ерөнхий сайд болбол Абэ Шинзотой ижил арга барилаар улсаа удирдана хэмээн таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж