Пау Гасол охиндоо Кобигийн охины нэрийг хайрлажээ

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Пау Гасол охиндоо Кобигийн охины нэрийг хайрлажээ

Пау Гасол охиндоо Кобигийн охины нэрийг хайрлажээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-д олон жил гайхалтай тоглож, домогт Коби Брайантын хамтаар хоёр удаа аварга болсон Пау Гасол шинэхэн төрсөн охиндоо Кобигийн охин Жианна Брайантын нэрийг хайрлажээ.

Тэрбээр өөрийн инстаграм хуудастаа “Бидний бяцхан охин мэндэллээ. Эхнэр маань тун сайн амаржсан. Үүнээс илүү жаргал үгүй биз. Элизабет Жианна Гасол. Бидний гайхалтай охины үнэхээр утга учиртай нэр. #Аавын охин” хэмээн англи, испаниар бичжээ.

Харин Кобигийн эхнэр Ванисса инстаграм хуудастаа Пау болон түүний эхнэр Кет Макдонелл нарт баяр хүргэн “Миний загалмайлсан охин мэндэллээ” хэмээн пост оруулсан бол Пау Гасол “Бид чамд хайртай шүү. Чи бидний Элли Жианнагийн гайхалтай загалмайлсан эх байх болно” гэсэн сэтгэгдэл бичжээ.

Коби болон түүний охин Жианна нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар өөд болсны дараа Пау Гасол эхнэрийнхээ хамтаар Ванисса Брайант болон хүүхдүүд дээр нь үе үе зочлон очиж, хамтдаа цагийг зугаатай өнгөрөөдөг болжээ. Пау Гасол болон Коби Брайант нар 2008-2014 оны хооронд хамтдаа Лос Анжелес Лэйкерс багт хүчин зүтгэж, хоёр удаа NBA-ийн аварга болж, сайн хамтрагчид, ахан дүүс гэдгээ харуулж байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж