“92% ЖАРГАЖ ҮХЛЭЭ” | News.MN

ФОТО & ВИДЕО ЕГӨӨДӨЛ БҮХИЙ КОНТЕНТ УРАЛДААН

УДИРДАМЖ

ҮНДЭСЛЭЛ

“ХОТЫН НҮД” төрийн бус байгууллагаас санаачлан Хотын даргын бүтээсэн 92 хувийн биелэлттэй “Аз жаргалтай Улаанбаатар” хотын АЗ ЖАРГАЛЫГ эрэн сурвалжлах зорилготой “92% жаргаж үхлээ” егөөдөл бүхий сэдвээр Фото зураг, видео контент, шууд бичлэг (Live)-ийн төрлөөр дараах уралдааныг зохион байгуулж байна.

ЗОРИЛГО

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх өдөр тутамд зөрчигдөж байгаатай холбогдуулан дээрх саад бэрхшээлийг илрүүлэн гаргаж, цаашид засч сайжруулах

СЭДЭВ

  • “92% жаргаж үхлээ” егөөдөл бүхий сэдэвтэй бөгөөд тус сэдвийн хүрээнд
  • “Түгжрэлгүй УБ”
  • “Утаагүй УБ”
  • “Арчаатай нийтийн тээвэр”
  • “Хоггүй УБ”
  • “Авто зогсоол элбэг УБ”
  • "Элбэг дэлбэг зам талбай, ногоон байгууламжтай УБ”
  • “Хүүхдэд ээлтэй УБ”
  • “Сургууль цэцэрлэгийн илүүдэлтэй УБ”
  • “Ус зайлуулах хоолойтой УБ”
  • “Хальтиргаагүй УБ”
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн инээмсэглэлтэй УБ”
  • “Агаар хөрсний бохирдолгүй УБ” зэрэг агуулгаар егөөдөл бүтээл ирүүлэх боломжтой.

ЦАР ХҮРЭЭ

  1. Фото зураг, видео контент, шууд бичлэг (live) төрлөөр явагдана. Уралдаанд фото зураг, видео чиглэлээр бүтээл хийдэг хэн бүхэн оролцох боломжтой.
  2. Уралдаанд оролцогчид болон зохион байгуулагчид ирсэн контентуудыг олон нийтэд түгээн сурталчилна.

ОРОЛЦОХ НӨХЦӨЛ

  1. Дангаар болон багаар оролцох боломжтой/ Багаар оролцож байгаа тохиолдолд багийн нэртэй байна/
  2. Өгсөн сэдэв, агуулгад нийцсэн байх
  3. Камер болон гар утсаар бичсэн байх
  4. 5 минут хүртэл хэмжээтэй байх
  5. Ёс бус үг хэллэг агуулаагүй, садар самуун, архидан согтуурахыг сурталчлаагүй байх
  6. Зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх
  7. Оролцогчийн ирүүлэх бүтээл нь олны анхаарал татах, хотын соёл болон амьдрах орчны талаар олон нийтэд хэлэх, сануулах, уриалах, сэдэл төрүүлэх илэрхийлэлтэй байна.
  8. Оролцогч нь бүтээлч сэтгэлгээгээр Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчинтой холбоотой өдөр тутам тулгарч буй саад бэрхшээл, эрүүл мэнд аюулгүй байдалтай холбоотой зохиомжилсон болон бодит үйл явдалд тулгуурлсан бүтээл байна.
  9. Таны ирүүлэх бүтээл цуврал байж болно. Цуврал бүтээл бол гурваас ихгүй байна.
  10. Уралдаанд ирүүлсэн таны бүтээлийг одоо болон ирээдүйд олон нийтийн сайн сайхны төлөө ашиглах тул дахин нийтлэх, түгээх эрхийг “ХОТЫН НҮД” ТББ-т шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзнэ. Таны нэр бүтээлтэйгээ байнга дурдагдана.
  11. Зохион байгуулагчаас гаргасан хүрээ(Frame)-г бүтээл дээрээ оруулж болно.(Frame линкээс татаж авна уу)
  12. Бүтээлээ нийтлэхдээ #KhotiinNud #JargajUhlee заавал бичнэ.
  13. Та хийсэн бүтээлийнхээ линкийг зохион байгуулагчдын мэдээлсэн хаяг, цахим шуудангаар илгээнэ.
  14. Та бүтээлээ ирүүлснээр таныг оролцогч гэж тооцон тантай зохион байгуулагч талаас холбогдож таны бүтээл уралдаанд оролцсоныг баталгаажуулна.

УРАЛДААНЫ ЦАГ ХУГАЦАА

  1. Бүтээлээ ирүүлэх

2020 оны есдүгээр сарын 9-ний 09.00 цагаас 2020 оны есдүгээр сарын 27-ны 18.00 цаг хүртэл

БҮТЭЭСЭН КОНТЕНТОО ИЛГЭЭХ ЦАХИМ ХАЯГ

/khotiinnud.official@gmail.com/

КОНТЕНТОО ИРҮҮЛЭХ ЗААВАР

  1. Оролцогч нь бүтээлээ өөрийн FACEBOOK-т UPLOAD хийж линкийг /official@gmail.com/ хаягт илгээнэ.
  2. И-мэйлээ ирүүлэхдээ subject хэсэгт нь нэр, бүтээлийн нэр, утасны дугаар, регистрийн дугаараа бичиж илгээнэ

ШАЛГАРУУЛАЛТ

  1. Оролцогч уралдаанд ирүүлсэн бүтээлээ 2020 оны 9 дүгээр сарын 27-ны 18:00-д өөрийн постын скрийн шотыг /official@gmail.com/ хаягаар илгээснээр зохион байгуулагч тал хамгийн их Like&Share цуглуулсан төрөл тус бүр дээрх шилдэг 4 бүтээлийн эздийг тодруулж шалгаруулна.
  2. Бүтээлийн сошиал орчин дах хандалтын үнэлгээ Like 1 оноо, Share 2 оноо байна

ШАГНАЛ

ФОТО болон ВИДЕО төрөл тус бүрт

Гранпри шагнал 1 бүтээл  4.000.000 төгрөг

Тэргүүн байр 1 бүтээлд     3.000.000 төгрөг

Дэд байр 1 бүтээлд           2.000.000 төгрөг

Тусгай байр 1 бүтээлд      1.000.000 төгрөг

Мөн нэмэлтээр контентын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийнхээ талаар шууд бичлэг (LIVE) хийж оролцож болох бөгөөд шилдэг шууд бичлэг (LIVE)-ийн эзнийг 2.500.000 төгрөгийн шагналтай.

УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Цахим мэдээлэл авах: FACEBOOK page

https://www.facebook.com/khotiinnud/

Мэдээлэл авах утас: 80232263, 80232273

Санал хүсэлт илгээх хаяг: khotiinnud.official@gmail.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жаргаж үхлээ яанаа 2020-09-14 193.57.67.241

like & share? Өндөр дүнтэй мөнгөн шагналтай уралдаанд ингэж байгаад хэл аманд орох вий дээ энэ шалгаруулалтын журмаа эргэн харахгүй бол болохгүй байхаа

Avatar

а 2020-09-14 202.21.108.59

Юу гэнэ үү, хоггүй хальтиргаагүй өөр юу юу гэчихвээ! За ёстой май шүү.

Avatar

уншигч 2020-09-14 66.181.169.116

яг жаргаж харагдаач хэдэн төгрөгний цалин нь хаанаа ч хүрэхгүй. үнэн хөгийн байнгын мөнгө бодоостой. гараад явах олигтой газар ч байхгүй. аятайхан хоол идье гэвэл бараг хагас сарын цалингаа өгнө. баруун солгойгүй нэгийгээ хуурч шулж амьдрана. үнэн хөгийн өрөвдөлтэй. замаар нь дүүрэн цагдаа зогсоод л болж өгвөл тогочих гээд. нөгөө муу хэдэн халтар төгрөг нь юун торгууль төлөхөд хүрэлцэхээ манатай. одоо сүүлийн үед мэдээллийн хэрэгслэлээр битүү гэмт хэрэгтэн шийтгэсэн мэдээ үнэн стресстэй.

Avatar

irgen 2020-09-14 202.131.225.150

Arai ch dee neeree Hotiin zahirgaa uuchlalt guih heregtei

Avatar

Irgen 2020-09-14 70.181.124.42

Jargaltai baigaa odoogiin hotiin dargancar albatuudiig bygdiig zailuulah heregtei.odoo ter jargaltai gazraa yavag daa.songuulia jargaltai ulsiig zailuulah songuuli bolgoye

Avatar

Зочин 2020-09-14 202.131.233.214

ёстой гоё.

Avatar

Зочин 2020-09-14 202.126.89.59

Талбайн баруун талын Хотын засаг ноёны ногоон ордон, түүний ар талын шилэн хар ордонп суугаа тэнэг алба хаагчдаа бүгдийн солиоо эхлээд …..

Avatar

Зочин 2020-09-14 202.126.89.59

жаргаж үзээгүй зул юмааа………….өөө дурлал мээнь………өөөө Улаанбаатар мээнь

Avatar

Зочин 2020-09-14 59.153.84.139

Ард иргэдээ ядууруулчихаад жаргаж үхлээ юу хотын дарга нараа

Avatar

Иргэд 2020-09-14 59.153.84.139

Юу ч олж хардаггүй, юу ч бүтээж чаддаггүй сохор дарга нараа халж чадвартай хүнээр хотоо удирдуулмаар байна. Мэдрэмжгүй болоод бусдаас тусламж гуйж төсөвийн хөрөнгийг үрэн таран хийхээ болих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж