“Тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замтай байх шаардлага хүргүүлж байна” | News.MN

“Тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замтай байх шаардлага хүргүүлж байна”

“Тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замтай байх шаардлага хүргүүлж байна”

“Тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замтай байх шаардлага хүргүүлж байна”

JCI Их Хүрээ салбар байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй "We Are Same" төсөл нь Корпорацуудын нийгмийн хариуцлагын 10 зарчим, тогтвортой хөгжлийн 10, 11 дүгээр зорилгуудын хүрээнд тусгай хэрэгцээт иргэдэд тулгарч буй асуудлууд дээр нийгмийн анхаарлыг хандуулж буй. Тухайлбал, шийдвэрлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлээд “Тэргэнцэртэй аялал” контент хийсэн билээ. Бид энэхүү төсөл болон үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр төслийг хэрэгжүүлэгч STARTUP MONGOLIA Төрийн бус байгууллагын маркетингийн менежир Т.Мөнхтулгатай ярилцлаа.

-“We are same төслийн талаар манай уншигчдад тодорхой танилцуулахгүй юү?

-JCI байгууллага нь Олон Улсын нийгэмд үйлчлэх сайн дурын байгууллага, нийгмийн сайн сайхны төлөө олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэдний нэг нь “We are same” төсөл байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг, нийгэмд оролцох оролцоо, эрх чөлөөгөө бүрэн эдлэх боломж бололцоог хангуулахыг зорьж байна.

-Төслийн хүрээнд ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Энэ жил манай төсөл хоёр үйл ажиллагааны чиглэлтэй явагдаж байна. Нэг нь Тэргэнцэртэй иргэдийн холбоотой хамтраад Монгол Улсад шинээр баригдаж байгаа барилга байгууламж бүхий газруудад тэргэнцэртэй иргэдэд зориулагдсан стандартын дагуу налуу замтай байх хэрэгтэй гэсэн хүсэлт хүргүүлж байна. Мөн энэ асуудлаар бид Монголын барилгын үндэсний ассоциатай хамтарч ажиллаж байна. Нөгөө талаас нийгмийн хандлагыг өөрчлөх, хүмүүс хандлагаа өөрчлөөд тэдгээр хүмүүсийг бусадтай адилхан хүн гэж хараад, нийгэмд ижилхэн оролцоотой байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, нийгэмд бидэнтэй адилхан оролцох ёстой гэдгийг ойлгуулж, хандлагыг нь өөрчлөх контентууд хийж байна.

-Шинээр барилга барьж буй компаниуд та бүхний хүсэлтийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Хүсэлт хүргүүлэхэд хүлээж аваад, бидэнтэй хамтарч байгаа газрууд олон байна. Хамгийн гол нь тэр хүмүүс яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам барихгүй байна вэ гэхээр нийгэмд эдгээр хүмүүс амьдарч байгааг ерөөсөө мэддэггүй. Хэрвээ мэддэг байсан бол зориулалтын, стандартын дагуу налуу зам барихад хүндрэлтэй зүйл огт байхгүй. Тийм учраас хамгийн гол нь үүнийг мэдүүлэх л бидний гол зорилго.

-Төсөл хэзээнээс эхэлсэн бэ?

-“We are same” төсөл үндсэндээ өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхэлсэн, хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Гэхдээ дээрх асуудлыг хөндсөн контентууд хийгээд, нийгэмд таниулах үйл явц энэ есдүгээр сараас эхлээд эрчимтэй явагдаж байна.

-Та тэргэнцэр дээр суугаад контентууддаа оролцсон байсан. Тэргэнцэр дээр суугаад явахад өөрт тань ямар мэдрэмж төрсөн бэ?

-Ер нь их эвгүй, бас хэцүү байсан. Стандартын дагуу налуу зам байвал явахад ямар ч асуудалгүй. Хөгжлийн бэрхшээл гэж юуг хэлээд байгаа вэ гэхээр нийгмийн саад тотгор хүмүүсийн хандлага буруу байгаагийн улмаас тэр хүн өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж хүлээж авч байна. Нийгэм бүх зүйлийг нь адил тэгш хүртээмжтэй, хүмүүс тэднийг гадуурхахгүй байхад тэд өөрсдийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж хүлээж авахгүй.

-“We are same төслийн цаашид хийгдэх үйл ажиллагааны талаар ярихгүй юү?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан энэ төрлийн үйл ажиллагааг жил бүр маш олон ТББ хийдэг боловч төр засагт хүрч чаддаггүй. Ийм төрлийн үйл ажиллагааг зарим хүмүүс ганц хоёрхон удаа хийгээд орхидог бөгөөд “We are same” төслийн багийнхан урт хугацаанд олон удаагийн давтамжтай хийхээр төлөвлөж байгаа юм. Ээлтэй хотыг зөвхөн байшин барилга бус, хамгийн нэгдүгээрт хүн, тэр дундаа хариуцлагатай иргэд бүрдүүлдэг тул бид тэгш бус байдлыг арилгах ажлыг хүмүүсийн сэтгэлгээнд болон хандлагад нөлөөлөх сонирхолтой контентуудаар төслөө үргэлжлүүлэх болно. Улаанбаатар хот тусгай хэрэгцээт иргэдийн хувьд бие даан зорчих боломжгүй асар аюултай хотод тооцогддог. Тиймээс бид барилгын салбарын тодорхой байгууллагуудтай хамтран энэхүү асуудалд хамтын шийдэл эрэлхийлэн ажиллаж байна.

Б.СУМЪЯАБАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-14 66.181.190.88

Барилгын зураг төсөл хийж байгаа инженерүүдийг нь өөрсдийнх нь зохиосон налуу замаар тэргэнцэр дээр суулгаад буулгаж өгсүүлж үз. Энэ ажлыг хийхэд босоо монголын залуус тусалнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж