Липецк муж ХАА-н бүтээгдэхүүний экспортоор "Топ-10"-д багтлаа

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Липецк муж ХАА-н бүтээгдэхүүний экспортоор "Топ-10"-д багтлаа

Липецк муж ХАА-н бүтээгдэхүүний экспортоор "Топ-10"-д багтлаа

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор Липецк муж Оросын топ 10 бүсийн нэгд багтлаа. Энэ дотроо масло, тосны экспортоор зургадугаар байрт жагсчээ.

"Топ-10"-ын жагсаалтыг 2020 оны эхний найман сарын үзүүлэлтэд үндэслэн Хөдөө аж ахуйн яамны харьяа Хөдөө аж ахуйн экспортын холбооны төв гаргасан байна.

Липецк мужийн захирагч Игорь Артамоновын хэлснээр, энэ 2020 онд 976,6 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 72 хувиар өссөн дүн юм. Он дуустал мужийн экспортыг 450 сая ам.долларт хүргэх урьдчилсан тооцоо байгааг захирагч хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж