Улсын онцгой комисс өнөөдөр 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хорио цээрийн дэглэмийг дахин сунгах эсэхийг хэлэлцэнэ. УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэх юм.
Цар тахлын улмаас Засгийн газар нэгдүгээр сараас хойш өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоогоод буй. Улсын онцгой комиссын наймдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн сунгасан билээ. Харин эл шийдвэрийн хүчинтэй хугацаа дуусах дөхөж байгаа тул хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн сунгах эсэхийг өнөөдөр шийдвэрлэх юм.
Б.ЦЭЦЭГ
zochin 2020-09-14 66.181.161.65
deglem neriin dor heviinl bgashde,huvi,ulsiin surguli yalgagui huhduud notsoldono,huhdiin devtertyum saraachina,zavsargaar huhduud boognroj, bugdl tsegtsgui bga.
Зочин 2020-09-14 66.181.169.108
Дэлхийн хүчирхэг гүрнүүд сөгдөж байгаа шүү. 10 сард 2 дахь давлагаа эрчимжинэ гээд байгаа шүү. Сунгасан нь зөв.
zochin 2020-09-14 66.181.161.65
hilee neeh heregtei,tusgaarlalt bga.yamar humus surgeere orj ireh gej bga bish.ger buliin humus irne,or busad humuusig sain shalgaad visa ogoh bolo asudalgui.ingesneer torni ch,ard irgednich neg huuli,haritslaga,deg juramtai boloh heregtei,mongol der,dorgugui yamar yos surtguntai bile,bugdmedne
Зочин 2020-09-14 202.21.124.21
Odoo bolioo hil usaa nee zugeer heviin amidraldaa orii
Зочин 2020-09-14 93.90.205.140
цагийг нь тулгаж хүчинддэг иймэрхүү засаг төр саяхан бид өөрсдөө л сонгоо биздээ ?