Авлигын хэргээр халагдах түшмэдийн тоо 3 дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Авлигын хэргээр халагдах түшмэдийн тоо 3 дахин нэмэгджээ

Авлигын хэргээр халагдах түшмэдийн тоо 3 дахин нэмэгджээ

Авлигын хэргээр ажлаасаа халагдсан албан тушаалтны тоо сүүлийн жилүүдэд гурав дахин нэмэгдлээ хэмээн ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов хэллээ.

"Прокурорын санаачилгаар албан тушаалаа эрхлэх итгэл алдсан гэсэн үндэслэлээр халагдсан албан тушаалтны тоо сүүлийн жилүүдэд гурав дахин нэмэгджээ. 2016 онд энэ үндэслэлээр 383 албан тушаалтан албан үүргээсээ чөлөөлөгдөж байсан бол 2019 онд 1150 хүн чөлөөлөгджээ” хэмээн ерөнхий прокурор хэллээ.

“Уг албан тушаалыг хаших итгэл алдсан” гэдэг нь албан тушаалтнуудын хувьд хамгийн том шийтгэл гэдгийг прокурор Игорь Краснов онцоллоо. Өмч, орлогоо нуух, санаатайгаар мэдүүлэхгүй байх, эрх ашгийн зөрчил үүсгэх нь ийм шийтгэл ногдуулах үндэслэл болдог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж