Ньюс агентлаг 2020.09.14-ний Даваа гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
10.00 цагт
Гадаад харилцааны яаманд Монголын сүм хийд, Сүсэгтний холбоо, лам нарын төлөөлөл монгол бичгийг хамгаалах шаардлага хүргүүлнэ. Утас: 99193594
10.00 цагт
-Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болно.
-Төрийн ордны баруун талд иргэн Г.Хажидмаа Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэн бүрт нэг сая төгрөг олгох шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ.
10.30 цагт
ҮСХ-ноос 2020 оны эхний найман сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг 1212.mn болон фейсбүүкийн “Үндэсний Статистикийн хороо” хуудсаар танилцуулна.
11.00 цагт
-ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
-“Үндэсний мэдээллийн төв”-д Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.30 цагт
“Үндэсний мэдээллийн төв”-д иргэд Хүүхэд харах үйлчилгээний хэрэгжилтийн талаар мэдээлнэ. Утас: 94921228
12.00 цагт
-Монгол цэргийн нэгдсэн холбооноос орон гэргүй айлуудад иж бүрэн гэр өгнө. 11-р хороолол, Ардчиллын өргөөний урд. Өөрийн байрандаа.
-Байгаль орчны судалгаа шинжилгээний төвд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан, жижигрүүлж шахах төхөөрөмжийг орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар болон харъяа байгууллагуудад хүлээлгэн өгнө. Утас: 99153766, 91965599
-"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Сүхбаатарын талбайд мэдээлэл хийнэ.
14.00 цагт
-Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно.
14.30 цагт
-Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүний талаар мэдээлэл хийнэ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ