Сүлд спорт хорооны бөхчүүд тунаж, Л.Отгонбаатар түрүүлэв | News.MN

Сүлд спорт хорооны бөхчүүд тунаж, Л.Отгонбаатар түрүүлэв

Сүлд спорт хорооны бөхчүүд тунаж, Л.Отгонбаатар түрүүлэв

Сүлд спорт хорооны бөхчүүд тунаж, Л.Отгонбаатар түрүүлэв

Цэргийн цол чимэг олгох "БҮХ ЦЭРГИЙН НААДАМ- 2020" хүчит бөхийн барилдаан өчигдөр (2020.09.13) Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Зэвсэгт Хүчний Алдар спорт хороо, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, ЦЕГ-ын Хүч спорт хороо, ОБЕГ-ын Аврагч спорт хороо, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, ХСИС-ийн Соёмбо спорт хорооны нийт аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглон барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн заан Л.Отгонбаатар түрүүлж, "Цэргийн арслан" цол хүртсэн бол Төв аймгийн Баян Чандмань сумын харьяат, ШШГЕГ-ын Сүлд спорт хоро, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв.

Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга ,ОУХМ Л.Отгонбаатар тавын даваанд аймгийн арслан О.Наранбаатарыг, зургаагийн даваанд аймгийн арслан Б.Баянмөнхийг, долоогийн даваанд аймгийн заан М.Лхагвагэрэлийг, наймын даваанд аймгийн арслан Э.Ууганбаярыг тус тус даван түрүүллээ.

Их шөвөгт Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Хан Хэнтийн аваргууд дэвжээний бөх, аймгийн арслан Г.Бадрах, Завхан аймгийн Яруу сумын харьяат, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Завхан дэвжээний бөх аймгийн заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа. Харин Ховд аймгийн Буянт сумын харьяат, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Ховд дэвжээний бөх, сумын заан Н.Амарсайхан, Увс аймгийн Ховд сумын харьяат, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Увснуур дэвжээний бөх, сумын заан Г.Эрдэнэтогтох нар тав даван шөвгөрч Цэргийн начин цолд хүрэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-14 66.181.179.45

Баяр хүргье. Сүүлийн жүдогийн барилдаанууд дээрээ их ядарч, амьсгаадаад байгаа харагдсан шүү, яасаныг нь мэдэхгүй. Барилдаан сайн, бяртай сайхан бөх шүү. Бэлтгэл, амралтаа ухаалаг зохицуулж ирэх жил олимпийн аварга болоорой. Бүрэн боломж бий шүү…

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2020-09-14 202.137.135.163

ЦАГААН ДЭЭР ХАРААР БИЧСЭН ДҮРМЭЭ 100% ЭСРЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ШҮҮГЧ НАРЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН БҮХ ЦЭРГИЙНКОМАНДЛАГЧАА, ЦЭЦДИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА УЛСЫН АВАРГА ХУРАНДААДАА ПЯЛДАГДАХАА БОЛСОН ХЭРЭГ ТҮРҮҮЛСЭН БӨХ 3ЧАЙМГИЙН АРСЛАНД МӨНГӨ ӨГЧ 1АЙМГИЙН ЗААНЫГ ЛУЙВАРДАЖ ЦОЛ АВСАН ШИВШИГТ ҮЙЛ ЯВДЛЫГ МАГТАН ДУУЛАХ НЬ ГУТАМШИГ ТЭР ЦОЛ НЬ ХООЛ БОЛОХЫГ ХАРЦГААЯ ДАА

Avatar

зочин 2020-09-14 66.181.166.196

Допингийн асуудал улам хурцдаад, үндэсний бөх гээч юм сөнөх замдаа шуударч байх шиг, энэ сайхан залуус ингэж өөрийгөө хорлож, шуналын буг болж явахын оронд улс, нийгэмд тустай ажил хөдөлмөр хийж, шударгаар амьдармаар юм даа

Avatar

Монгол улсын иргэн 2020-09-14 202.9.46.196

Монгол улсад эмэгтэйчүүд л бүтээн байгуулагч гэдгийг энэ зурагнаас харж болно. Улсынхаа төлөө ид ажиллах залуучууд бөх нэр зүүж, өдөржин зааланд ноцолдож цагийг өнгөрөөнө. Ядахдаа олимп, дэлхийн аваргад оролцоод медаль авдаг бол бас яахав. Энэ үндэсний бөх гэдэг гажуудлаас салах цаг болжээ. Жилдээ 2 удаа цагаан сар, наадмаар л барилдах хэрэгтэй шүү дээ. Улсын эдийн засагт ч бөөн хохиролтой. Ийм спорт гэж юу байсан юм бэ. Монгол бөхийг спортоос хасаж билэгдэлийн спөрт болгох хэрэгтэй.

Avatar

Zoch 2020-09-14 192.82.78.202

Undesnii buh judogiin shuulteer yaavagdlaa.Undesnii buh uuriinhuu durmeer barildii haramsaltai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж