Энэтхэг, Япон хоёр БНХАУ-ын эсрэг хүчээ нэгтгэв

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Энэтхэг, Япон хоёр БНХАУ-ын эсрэг хүчээ нэгтгэв

Энэтхэг, Япон хоёр БНХАУ-ын эсрэг хүчээ нэгтгэв

Энэ сарын 9-нд Энэтхэг, Япон хоёр улс “Худалдан авах, харилцан туслах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр улсын цэргүүд НҮБ болон хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа, оролцож буй сургуулилалтуудын үеэр харилцан хангамж, үйлчилгээгээ солилцож, өөр хоорондын боомтуудад чөлөөтэй нэвтрэх зэрэг олон шинэ боломж үүсч байна. Ийнхүү хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт БНХАУ хүчирхэгжиж, хатуу ширүүн байр суурьтай болж байгаатай холбоотой гэж олон улс үзэж байна. Мөн Япон орон Энэтхэгтэй энэ төрлийн гэрээ хийсэн ганц улс биш билээ. Тухайлбал Энэтхэг АНУ, Франц, Сингапур, Өмнөд Солонгос, Австрали улсуудтай ижил төрлийн гэрээ байгуулсан юм.

2015 оноос хойш Япон улс АНУ-Энэтхэгийн Малабарын тэнгисийн цэргийн сургуулилалтад оролцсоор ирсэн бөгөөд тус сургуулилалт жил ирэх тусам улам боловсронгуй болж байгаа билээ.

Энэтхэгийн Гадаад хэргийн яам хэвлэлийн мэдэгдэлдээ Ерөнхий сайд Нарендра Модиг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй Абэ Шинзогийн хамтрагч гэдгийг онцлоод “… Энэхүү хэлэлцээр хоёр улсын батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангана гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ. Харин Японы гадаад хэргийн яам дээрх гэрээ хоёр улсын цэргүүд олон улсын энх тайвны төлөө хамтран ажиллах боломжтой болгож байгааг онцлон ярьсан байна. Мөн уг гэрээ Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар огцрохоосоо өмнө хийсэн сүүлчийн ажил байж магадгүй юм.

Энэтхэг, Японы дөнгөж байгуулсан шиг иймэрхүү хэлэлцээрүүд хоёр улс цэргийн үйл ажиллагаатай холбоотой бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ харилцан солилцох зардлыг урьдчилан нарийн тооцоолсон байдаг аж. Тиймээс энэ нь хоёр улсын хооронд өмнө нь байсан түр зуурын солилцоонуудаас өөр юм. Мөн Энэтхэг зүүн Ладах дахь БНХАУ-ын хилийн маргаантай бүсийн үл ойлголцол улам ширүүсч буй үед Японтой дээрх гэрээг байгуулсан нь олон улсын сонирхлыг багагүй татаж байгаа аж. Гэхдээ Энэтхэгийн бусад оронтой байгуулсан гэрээтэй харьцуулахад дээрх гэрээний зүйл заалтууд Японы Гадаад хэргийн яамны сайтад бүгдэд нээлттэй байршсан нь харьцангуй зөөлөн гэдгийг харуулж байна.

Энэтхэг улсын Австрали, Япон улсуудтай хийсэн гэрээ нь АНУ-ыг багтаасан дөрвөн талт түншлэлийг бэхжүүлж байгааг шинжээчид Энэтхэг-Номхон далайн бүс дэх Хятадын нөлөөг хязгаарлах гэсэн чармайлтын нэг хэсэг хэмээн үзэж байгаа юм.

Харин БНХАУ-ын хувьд ложистикийн дэмжлэг үзүүлэх найрсаг харилцааныхаа хүрээнд Пакистаны цэргийн баазуудад чөлөөтэй нэвтрэх боломжтой байдаг билээ. Мөн АНУ, Пентагоны мэдээлснээр БНХАУ дор хаяж 12 оронд цэргийн бааз байгуулах сонирхолтой байгаа аж.

Энэтхэг, БНХАУ-ын харилцаа зургадугаар сард огцом муудаж, хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 цэрэг, БНХАУ-ын ардын чөлөөлөх армиас тодорхойгүй тооны (Энэтхэгийн мэдээлснээр 40 гаруй) цэрэг амь үрэгдсэн билээ.

Хоёр улсын хилийн маргаантай бүсэд галт зэвсэг хэрэглэхийг хориглосон байдаг тул цэргүүд төмөр цохиур, лоом зэргээр тулалдсан гэдэг. Дээрх мөргөлдөөнөөс хойш Энэтхэг тикток зэрэг олон тооны хятад сүлжээг улсдаа хориглосон нь дараад ньану-д үргэлжилж буй.

БНХАУ одоогийн байдлаар өмнөд Хятадын тэнгист зургаан ч хөрш оронтойгоо газар нутгийн маргаан үүсгээд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ХөөрхөнХөөрхөн
11
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж