"Ерөнхий сайд санхүүгийн бядтай болсон компаниудаа бүү ад үз" | News.MN

"Ерөнхий сайд санхүүгийн бядтай болсон компаниудаа бүү ад үз"

"Ерөнхий сайд санхүүгийн бядтай болсон компаниудаа бүү ад үз"

"Ерөнхий сайд санхүүгийн бядтай болсон компаниудаа бүү ад үз"

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч, МҮХАҮТ-ын еренхийлөгч асан Б.Лхагважавтай ярилцлаа.

Монгол Улсын нийт өрийн хэмжээ үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрч нэмэгдэж байна. Гадаад өрийн дийлэнх хэсэг болон дунд хугацааны эргэн төлөлт бүхэлдээ олон улсын санхүүгийн зах зээлээс арилжааны нөхцөлтэй авсан өр төлбөрүүд байгааг эдийн засагчид хэлж байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Монгол Улсын нийт өр 30 тэрбум ам.долларт хүрсэн талаар саяхан Ерөнхий сайд тодорхой хэлсэн. Үүнээс ААН-үүдийн өр 18.2 тэрбум ам.доллар, үлдсэн нь Монголбанк, Засгийн газар, арилжааны банкуудын өр. ААН-үүдийн 18.2 тэрбум ам.долларын өрийн 11 тэрбум ам.доллар нь үндсэндээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын зээл. Үлдсэн 7.2 тэрбум ам.доллар бол бусад компанийн сүүлийн 30 жилийн хугацаанд авсан зээл гэж ойлгож болно. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид дөрвөн том хямралтай нүүр тулсан. Хамгийн сүүлийнх нь 2012-2016 оны хямрал, үүнээс өмнө 1997, 2009 оны хямрал. Тухайн үед эрх баригч намын хамгийн гол ажил нь дээрх зээл, хөрөнгө оруулалтыг өр болгохгүйн төлөө ажилладаг байсан. Одоогийн Ерөнхий сайдын үүрэг ч мөн адил 30 тэрбум ам.долларын зээлийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгахын төлөө ажиллах явдал юм. Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын өр хувийн хэвшлийн, эсвэл төрийнх гэж байхгүй. Монгол Улсын хэмжээнд асуудлыг харах хүн нь Ерөнхий сайд шүү дээ. Тийм учраас төр, хувийн хэвшлийн өр гэж ялгахгүйгээр төрийн бодлогын хүрээнд нийт гадаад өрийн удирдлагын стратеги боловсруулан хэрэгжүүлж байх нь чухал байна.

Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт гадаад өр 10 дахин өсч, 30 тэрбум ам.долларт буюу ДНБ-ий 220 хувьд хүрлээ. Манай хувийн хэвшил өөрсдөө эрсдэлээ даагаад, эрсдэлээ гаднынхнаар үнэлүүлээд, валютаар эх үүсвэр олж чадаж байгаа нь сайн үзүүлэлт ч гэлээ гадаад өрийн хүндрэлд ордог нийтлэг шалтгаан нь юу вэ?

-1990-2003 он хүртэл манай улс гаднаас хөрөнгө оруулалт татах боломжгүй, зөвхөн буцалтгүй тусламжийн хүрээнд буюу “амь зогоох” үйл явц дээрх онуудад явагдсан. Энэ үед манай улсын төсвийн хэмжээ ч бага байлаа. 2003 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын эдийн засаг 10 дахин өссөн. Яагаад гэвэл 2003 онд ЗХУ-д төлөх ёстой байсан 9.2 тэрбум ам.долларын өрийг 250 сая ам.доллараар Н.Энхбаяр Ерөнхий сайдын үед хааснаар, 2004 оноос эхлэн гаднаас албан ёсны хөрөнгө оруулалтууд орж ирэх үүд хаалга нээгдсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, 2004 оноос өмнө ЗХУ-д төлөх  9.2 тэрбум ам.долларын өртэй байхад гаднын хөрөнгө оруулалтууд орж ирэх сонирхолгүй байсан. Ингээд 2005-2009 онуудад газрын хэвлийн баялаг, уул уурхайд хөрөнгө оруулах үйл явц тэсрэлт болсон үе. Үүний цаана ихэнх нь газар ашиглалтын болон хайгуулын лицензээ тавьж, гаднаас зээл авч байсан. Тухайлбал, 2008 оны байдлаар Монгол Улсын газар нутгийн 51 хувийг лицензээр олгочихсон байсан. Үүний хойно 26 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний зээл буюу хөрөнгө оруулалтын өрийг дарчихсан байсан.

Өнөөдрийн 30 тэрбум ам.долларын гадаад өрийг аваад үзвэл уул уурхайн лиценз барьцаалсан том хөрөнгө оруулалтууд. Энэ дунд үйлчилгээ болон уул уурхайн бус бусад салбарын зээл 100 сая ам.доллар ч хүрэхгүй.

Байгалийн баялгийн төрийн, нийтийн хамааралтай хууль гараагүй байсныг ашиглаж, төрийн эрх мэдэлд ойр, төрийн дээд албан тушаалтнууд үүгээр дамжуулж хөрөнгө оруулалтууд нэлээд хийгдсэн гэж боддог.

Хэдийгээр хувийн хэвшлүүдийн гаднаас авсан өр Засгийн газарт хамаагүй мэт боловч төр, ард түмний мэдэлд байдаг баялаг ашиглах эрх бусдад шилжих, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх, валютын эрэлт нэмэгдэж үнэ, ханш өсөх эрсдэлтэй. Өрийн менежментийг хэрхэн зөв хийх вэ?

-Засгийн газарт хамааралгүй өр гэж нэг ч байхгүй. БШУ-ы сайд нь хувийн сургуулиудыг анхаарахгүй зөвхөн улсын сургуулиудаа авч үзнэ, эсвэл Эрүүл мэндийн сайд нь надад хувийн эмнэлгүүд хамаагүй гээд ярьдаггүй шиг бодлогын хувьд зангидаж, ААН-үүдийн гаднаас авсан хөрөнгө оруулалтуудыг үр ашигтай байлгах, өрийн менежментийг төр хийх ёстой. Засгийн газрын өрийг татвар төлөгчид л төлнө. Ирэх жил “Чингис” бондын эхний 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэнэ. Энэ зээлийг мөн л татвар төлөгчид төлнө. Хямралын энэ үед том том дүнтэй хөрөнгө оруулалтуудыг унагаах уу, эсвэл нэмж хөрөнгө татах уу, үйлдвэрийг нь бариад дуусгах уу, эсвэл дампууруулах уу гэдэг эгзэгтэй үе нь байдаг. Ерөнхий сайдын санаа зовох асуудал нь энэ.

Нөгөөтэйгүүр ААН-үүд гэрээ хийсэн бол гэрээндээ үнэнч байх нь чөлөөт зах зээлийн хамгийн эрхэм зүйл. Гэрээгээ биелүүлэхийн төлөө хоёр тал хоёулаа оролцож, үр ашгийг нь тэгш хүртэх ёстой. Үүнтэй адил Оюутолгой төслийн 11 орчим тэрбум ам.долларын өрийн 3 тэрбум ам.доллар нь Монголын тал. Том хямралуудыг давж гарахад төрийн менежмент хамгийн чухал.

Ерөнхий сайд “Чөлөөт зах зээл байхгүй гэж ойлгож байгаа. Одоо төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн бүр хүссэнээ хийдэг зах зээл үгүй болсон. Дэлхий дээр байхгүй болсон” гэж хэлсэн нь өнөөдөр нийгэмд талцал болж, шүүмжлэл өрнөж байгааг та ч гэсэн харж байгаа байх. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Иргэн хүн аж ахуйн нэгжтэй байх эрхийг 1992 оны Үндсэн хуулиар олж авсан. Нөгөөтэйгүүр “Иргэн, ААН-ийн үйл ажиллагаанд төр нийтийн сайн сайхны төлөө аль алинд нь ашигтай байхаар оролцож болно” гэсэн мөн Үндсэн хуулийн заалт бий. Хэрэв төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, ААН хохирвол төр хохиролгүй болгоно гэсэн хамгаалалтын заалт ч Үндсэн хуулийн 19-д тусгагдсан. 1990 онд хувийн ААН-үүд бүгд нэг цэгээс эхэлсэн. Өнөөдөр 200 мянган компани дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, 1 сая орчим хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ бүхэн сүүлийн 30 жилд бий болсон чөлөөт зах зээлийн үр дүн. Төр мэдээж үүнд оролцож ч ирсэн.

Төр оролцдоггүй зах зээл дэлхий дээр хаана ч байхгүй. Төрийн оролцоо татварын бодлого, мөн нийгмийн даатгалын системээр оролцдог. Гурав дахь төрийн хамгийн том оролцоо бол лиценз.

 Мөн хөрөнгө оруулалтгүйгээр нэг зоосоо хоёр болгож байгаа улс дэлхийд байхгүй. Хөрөнгө оруулалт татахын төлөө өрсөлдөөнүүд явагдаж байна. БНХАУ 1976 оноос хойш эдийн засгийн бодлогоор хөрөнгө оруулалтууд татаж чадсан. 1990 онд манай улсын инфляц жилийн 300 хувь, банкны зээлийн хүү сарын 25 хувь байсан ийм үед иргэд ахуй амьдралаа өөд нь татах үйл явц 1990-1993 онуудад явагдсан. Дараа нь 25 сая малыг өмчлүүлснээр 1995 оны хүнд бэрхийг давсан.

1997 оны Азийн хямралаас Монгол Улс сул гарсан шалтгаан нь тухайн үеийн Засгийн газар 40 мянган орон сууцыг хувьчлуулсан. Ингэснээр үхмэл байсан орон сууцны хөрөнгө эргэлтэд орж, бүхэл бүтэн барилгын салбарын хөгжлийг бий болгосон. Хоёрдугаарт, залуучууд өөрсдийнхөө компанийг байгуулж, бусдаас хамааралгүй явсны үр дүнд өнөөдрийн том том дүнтэй эдийн засгийн ололтуудыг бий болгосон. Өнөөдөр бүртгэлтэй байгаа 200 мянган ААН-ийн 1000 орчим нь Монгол Улсын нийт татварын орлогыг 99.99 хувийг бүрдүүлж байна. Тэгэхээр өнгөрсөн 30 жилд тоо хэмжээ, хөрөнгө нөөц, хүний нөөцөөрөө ч гэсэн том компаниудтай болж чадсан нь том дэвшил. Үүнд аль ч Засгийн газар, хэн Ерөнхий сайд байхаас үл хамааран ажлын байр олноор бий болгож байгаа эдгээр компаниа хамгаалах ёстой.

"АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ  БАЙГАА КОМПАНИУДЫГ БӨӨЦИЙЛӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮҮРЭГ"

 –Яаж?

-Мөнгөний бодлогоор эсвэл зээл, татварын бодлогоор хамгаалж байж 1 сая хүнийг ажлын байртай болгож байгаа компаниудын үйл ажиллагааг бөөцийлөх нь Засгийн газрын үүрэг. Хэдийгээр топ 100 ААН ачааны хүндийг үүрч байгаа ч гэлээ ажлын байрны 70-80 хувь нь 1-10 ажилчинтай компани байна. Тэднийг өсгөж, өндийлгөх нь мөн л Засгийн газрын үүрэг. Засгийн газрын үүрэг гээд нэг хэсэгт нь ЖДҮ-ийн зээл өгөөд, эсвэл татварын мөнгийг буцааж хуваарилах нь бөөцийлөлт биш. Засгийн газрын үүрэг бол татвар, төсвийн бодлого, хөрөнгө оруулалтуудыг татах явдал. Өнөөдөр нийгмийн асуудлыг нарийн аваад үзвэл төсвийн нийтийн санхүүгийн дахин хуваарилалтын асуудал эмзэг цэг болчихсон.

Мөн төрийн нийтийн хамааралтай өмч буюу төрийн өмчийн ашгийн дахин хуваарилалт хэр шударга байна вэ гэдгээс өнөөдөр нийгэмд сайн, муу нь илэрч байна. Зах зээл бол хатуу тоглоом. Жаахан барьц алдахад л үгүй болдог тийм эмзэг. Тийм учраас залуучууд бизнес эрхлэхээс айж байна. Зах зээлд эцсээ хүртэл тэмцэхээс илүү төр рүү шургалахыг илүүд үздэг болсон.

ААН эдийн засгийн эрх чөлөөгөө өөрөө хангаж, тэр эрхийнхээ баяр баяслыг хүртэх нь улам багасч байна. Эсрэгээрээ тэгж явсныхаа төлөө эрүүл мэндгүй болж, эсвэл өрөнд баригдаж, төрийн янз бүрийн шалгалтад орж байна. Ажлын байр бий болгож, жаахан ч гэсэн хөрөнгө гаргасан хүн бүр эргээд дарамтад орж байна. Энэ бол бидний хүссэн зүйл биш.

"ЗАСГИЙН ГАЗАР ХУВИЙН ХЭВШИЛТЭЙГЭЭ ХОНЬ, ЧОНЬ БАЙВАЛ НЭГИЙГ Ч ДАВЖ ГАРАХГҮЙ"

-Өрөөр бий болсон санхүүжилтийг бүтээмж муутай, үр ашиггүй ашигласан нь өнөөдөр эргээд өрөө төлж чадахгүй нөхцөлд хүрээд байгаа юм биш үү?

-Гаднаас зээл авахад лицензээ барьцаалах, хоёрдугаарт, өөрийн өмч хөрөнгөө барьцаалдаг. Энэ бүхэн ашиг олохын төлөө хийгдэж байгаа зүйл. Хэн ч алдъя гэж бодохгүй нь ойлгомжтой. Жишээ нь, тухайн компаниас хамаарахгүйгээр өнөөдөр зах зээлд короновирус шууд нөлөөлж байгааг харж болно. Эдийн засаг зогсолтод орлоо. 2014-2019 онд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа миний нүүр тулсан хамгийн хэцүү асуудал нь яаж энэ компаниудынхаа үнэ цэнийг алдахгүй байх вэ гэдэг асуудал. Энэ миний үүрэг байсан.

2014 онд эдийн засаг уначихсан, хөрөнгө оруулалтууд зогсч, маш хүнд байсан. Энэ дунд бүх хариуцлагаа үүрсэн компаниуд л зовлонгоо үүрдэг. Хэрэв хүнд үед компаниудаа бид дэмжихгүй, 40-50 хувь үнэ цэнээ алдсан компаниуд дампуурахад буцаагаад орон зайг нь, эсвэл компанийг нь ч худалдаж авахад бэлэн мөнгөтэй хүмүүс өмнөд хөршийн иргэдээс эхлээд олон бий. Тэдний туйлын хүсэл хямралд аль болох олон Монгол компани дампуураасай, тэгэнгүүт нь бид хувьцааг нь авна, эсвэл компанийг нь худалдаад авна гэсэн санаархал. Монгол эзэнгүй өмч, олсон ашиг нь өөр хүнд оногддог тэр зам руу явбал бидэнд л маш аюултай.

Хоёрдугаарт, Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбогдуулаад "Нэгэнт хөлөө олчихсон, тодорхой хэмжээнд бядтай болсон компаниудаа бүү ад үз" гэж хэлмээр байна. Өнөөдөр магадгүй 50 сая ам.доллар, цаашлаад нэг тэрбум долларын хөрөнгө босгоод, ажлын байр гаргаад явж байгаа энэ компаниуд үнэндээ Засгийн газрын хийх ёстой ажлыг хийж байна. Тэднийгээ байхгүй болговол тэр орон зайг нь хэн эзлэх вэ гэдгийг төр сайтар бодох хэрэгтэй. Цар тахлын үед яаж хамтдаа давж гарах вэ гэдэг л чухал болохоос биш яаж хавчих вэ гэж болохгүй. Өмнөх туршлагуудаас харахад, төрийн зөөлөн бодлогоор хямралаас гарч байсан. Засгийн газар, МҮХАҮТ компаниудтайгаа хамтарч ажиллаж байсных. Хөрөнгө оруулалтын асуудалд ч харилцан ойлголцож, тэр орон зайг нь бий болгож байсан. Түүнээс хонь, чонь болоод, харилцан эсрэг байвал нэгийг ч давж гарахгүй.

Та хэт нэг талыг барьж ярьж байна. Нөгөө талдаа компаниуд ч гэсэн асуудал бий шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Компаниудад асуудал байгаа нь үнэн. Энхийн цагаан тагтаа бас биш. Монголбанк, улсын төсвөөр дамжуулаад нийтийн цугласан мөнгөнөөс шударга бусаар олж авдаг, “Би амьд гарч байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэлгээтэй хүмүүсийн хандлага хямралын үед бүр ч тод харагддаг. Тэгэхээр төрийн хараа хяналт нийтийн мөнгөнөөс олз хайдаг хүмүүс рүү чиглэгдвэл “бай”-гаа ононо. Зээл болгоны хойно төлөх эзэн, ААН нь байгаа.

Харин 10-20 жилийн өмнө орж ирсэн тусламжийн маш их хэмжээний мөнгө эзэнгүй алга болсон. Нийтийн мөнгөөр нийтэд зориулсан аливаа ажлыг чанартай хийхэд хянадаг механизм манайд байхгүй нь асуудлын гол.

-Манай улсын хувьд 2021-2024 онуудад зээлийн том төлбөр төлнө. Засгийн газрын гадаад өрд тооцогдож буй "Чингис" бонд нэг тэрбум ам.доллар, "Мазаалай" бонд 500 сая ам.доллар, "Хуралдай" бонд 600 сая ам.доллар, "Гэрэгэ" бонд 800 сая ам.доллар гэх мэт том дүнтэй өр төлбөрүүд шил даран хүлээж байна. Төлөх боломж байгаа болов уу?

-Оюутолгойн гүний далд уурхай ашиглалтад орчихвол жилийн 5-6 тэрбум ам.долларын эргэлттэй үйлдвэрлэл бий болно. Ингэснээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын 11 тэрбум ам.долларын гадаад өрийг амархан шийдэж чадна. Монгол Улсад илэрсэн байгалийн баялаг 3.5 их наяд ам.доллараар үнэлэгдсэн. Энэ бол нэлээд олон жилийн өмнөх тоо. Менежментээ зөв хийчихвэл. Жишээ нь, нүүрсээ нэг цонхоор үнэд хүргэхэд төрийн зохицуулалт жинхэнэ гарч ирэх ёстой.

Байгалийн баялгаа сэглэж, сорчилж, зөвхөн хэсэг хүний хувийн хэрэгцээг хангахад ашиглах нь ашиглалт биш. Өнгөрсөн 30 жил төрийн өмчийг олборлох, ашиглах, захиран зарцуулах бүх эрхийг хуульчлаагүйгээс дээр хэлсэн 3.8 их наяд төгрөгөөр үнэлэгдэх өмч дээр очихын тулд төрийн институтийг ашиглаж ирсэн. Төрийн өмчийг хамгаалсан хуульгүйг ашиглаж, төрийн институтийг ашиглаж очсон нөхдүүдийн хооронд дахь зодоон Монгол Улсыг тамирдуулж байгаа. Түүнээс биш уул уурхайн бус салбарууд гай огт чирээгүй.

-Цар тахлын үед ААН-үүдийн эрх ашгийг хангах, хамгаалах чиглэлд МҮХАҮТ хэр ажиллаж байна вэ?

-Танхимын үндсэн үүрэг чөлөөт зах зээл буюу ААН-үүдийн эдийн засгийн эрх чөлөөг хамгаалдаг байгууллага. Энэ эрх чөлөө рүү ямарваа нэгэн байдлаар албан тушаалтнууд үгээр, эсвэл үйлдлээр дайрвал танхим хамгаалах ёстой. Сая Ерөнхий сайдын хэлсэн үгтэй холбогдуулж танхим том мэдэгдлүүд гаргах байх гэж бодож байна. Өнөөдөр цар тахлын улмаас эдийн засгаас гадна нийгмийн том хямрал болохыг үгүйсгэхгүй. Нийгмийн хямрал болгохгүйн тул аль ч орнуудад нийтийн төлөө ажилладаг бүх байгууллага хамтарч нэгдэж байна.

Нийгмийн байгууламжаа, үнэт зүйлээ авч үлдэхийн тулд төр  нь тодорхой  хэмжээгээр мөнгө хүртэл хэвлэж байна гаднын орнуудад. АНУ гэхэд чөлөөт зах зээлээ авч үлдэхийн тулд юугаа ч хайрлахгүй тэмцэж, өнгөрөгч гуравдугаар сард 2 их наяд ам.доллар хэвлэж тараалаа. Энэ нь нийгмийнхээ үнэт зүйлийг авч үлдэхийн тулд хийж буй золиос. Өнөөдөр бид нийгмийнхээ үнэт зүйлсийг авч үлдэхийн төлөө нэгдэх цаг нь болсон.Өнгөрсөн 30 жил олж авсан чөлөөт эдийн засгаа авч үлдэхийн тулд хөдөлмөрийн зах зээл рүүгээ мөнгө гаргах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-14 192.82.69.176

Yag unen

Avatar

Зочин 2020-09-14 79.195.32.30

БЯДТАЙ БОЛСОН БОЛ ӨР ЗЭЭЛЭЭ МОНГОЛ ЫН АРД ТҮМЭН ГЭЖ ХУВААХАА БОЛЧИХ

Avatar

Зочин 2020-09-14 79.195.32.30

БЯДТАЙ БОЛСОН БОЛ ӨР ЗЭЭЛЭЭ МОНГОЛ ЫН АРД ТҮМЭН ГЭЖ ХУВААХАА БОЛЧИХ

Avatar

иргэн 2020-09-14 76.107.165.63

АНУ-д доллар хэвлэж тараалаа ч гэсэн тэр нь дэлхийн хэрэглээ болдог. Инфляцид нөлөөлөх нөлөө маш бага. Харин Монгол төгрөг бол Монголын хилээс цааш бол юу ч биш. Иймээс АНУ-г дуурайж болохгүй. Иймхэн зүйл мэдэхгүй хүн Худалдаа аж үйлдвэрийн танхимыг удирдаж байсан гэхээр үнэхээр ичгүүртэй.

Avatar

БӨ 2020-09-14 202.9.46.182

Хувийн хэвшил гэж мэдээлэлд ойр байж ах дүү нараараа компани нь хүний хөдөлмөрийг үнэгүй шулдаг газар болсон

Avatar

Зочин 2020-09-14 64.119.17.177

Энд сэтгэгдэл бичиж байгаа нөхдүүд ихэнхи нь хөлсний нөхдүүд байх юм. Буруу зөвийг дэнслэхгүй муулж буруутгадаг бүхэл бүтэн арми бий болжээ. Бодвол баахан хүүхдүүд байдаг байх. Лхагажав маш зөв ярьж байна. Энэ олон хүнийг ажлын байртай өнөөдөртөө идэх хоол, амьдралаа авч явах нөхцлийг бий болгож байгаа компаниудаа дэмжих хэрэгтэй. Төр юу хийж чадсан юм. Төрийн болон төрийн өмчит 680 компаниас 10 аас бусад нь алдагдалтай. Алдагдлын хэмжээ нь 840 тэрбум . засгийн газар 1,7 тэрбум доллар өр тавьж

Avatar

арчаагүй 2020-09-14 202.9.46.182

Чи хөлс авсаны яаж мэдэж байгаа юм мэдрэлээ. өнөөдөртөө идэх хоолоор хангаж байгаа нь жаргал уу тэ. амьдралаа авч явлаа тэ пэ минээ. Бинзес хувь компаниудыг дарах цуцлах цаг болсон Хувийн хэвшил гэж мэдээлэлд ойр байж ах дүү нараараа компани нь хүний хөдөлмөрийг үнэгүй шулдаг газар болсон

Avatar

Shudarga irgen 2020-09-14 174.193.131.86

Archaagui zalhuu niigmiin hogoo,z**l.chinii yaj amidrah chinii l gart 100 % bii.

Avatar

арчаагүй 2020-09-14 202.9.46.182

Миний гарт яаж амьдрах 100 % байгаа бол би хувь компаниудыг устгахыг хүсч байна. Чи өөрөө арчаагүй хүн шулдаг н**ш биз

Avatar

Zochin 2020-09-14 202.21.108.195

Lkhagvajav shig ygee xelj syraad daraa ni comment bichij syrmaar yum daa .

Avatar

Зочин 2020-09-14 87.54.0.114

Polishoos salat oruulj irj zarsaar iim ondorlogt hurne gedeg bas l mundag chadvar shuu. Zamdaa buh salataa idchijsen naimaachid zondoo l bainadag, kkk

Avatar

иргэн 2020-09-14 202.126.89.122

номын цагаан солиот. 30 жилийн ядуурлаар хэмжих болохоос Лхагважв гуай шиг тэр бурханы хүчинд монголын ядуучууд амьдраагүй. Хэрвээ амьдрал шударга ёс байсан бол хэн одоогийн байдлыг өөрчлөхийг хүсч гэж. Тиймээ. офшорт байгаа мөнгийг оруулж ирэх, гаднаас зээлсэн мөнгийг нь тэр зээлсэн хүмүүсээр төлүүлэх ёстой. түүний тулд төр оролцоно ҮҮНИЙГ төрийн зохицуулалттай эдийн засаг гэдэг юм Лхагвааааааа

Avatar

zochin 2020-09-14 173.176.63.13

Хуцаа… Хувийн хэвшил гэж мэдээлэлд ойр байж ах дүү нараараа компани нь хүний хөдөлмөрийг үнэгүй шулах, улсыг өрөнд оруулахаас өөр юу хийдэг юм. Тэгээд өөрсдийгөө нэг их байялаг бүтээгч гэж хуцнаа — одоо боль чи

Avatar

Irgen 2020-09-14 202.126.90.59

. Mongol ulsiin erenhii said baij uuriiguu Zasgiin gazriin said gej oilgood baigaa yum shig yum yriad baisan Bid buur gaihaad suuj baina,

Avatar

zochin 2020-09-14 103.212.117.161

Hurelsuh 2 ter bumyn hadagalamjaa yaaj bii bolgov ?? hariultaa ugch chadval mongolchuud sereh baih !!

Avatar

ӨБ 2020-09-14 202.9.46.182

200 мянган хувийн компаниуд чинь бүгд луйварчид шүү дээ. 200,000 компаний боссууд л баяжсан өөр юуч алга, тэдгээрийн зарц бишдэ

Avatar

Зочин 2020-09-14 182.160.1.192

Лхагважав супер эдийн засагч. Түүнийг ЕС болгох юм сан. Манай Хүүкд ЕС -д байж боломгүй уур уцаар, түрэмгий авиртай. Зан авир бол хамгийн чухал статус.

Avatar

Зочин 2020-09-14 88.128.88.67

Явж урбанeк саладаа зар. Эзэнгүй улсад байгаа мэт дураараа хэдэн компаниуд туйлсан. Одоо цэгцлэх цаг болсон

Avatar

Зочин 2020-09-14 103.26.194.235

Лхагважав танд талархаж байна.Үнэн гэвэл энэ л үнэн.Телевизд энэ талаар ярилцлага хийх хэрэгтэй.Сэтгэлийн хөөрөл сэлэм эргүүлэлт ба хүчээр зах зээлээ авч явдаг юм байдаггүй.

Avatar

БАЗАР 2020-09-14 202.9.46.162

Ард түмний баялгийг барцаанд тавьж гадаадаас зээл авч бялд суучихаад одоо томорхоод байвал бүх хөрөнгийг нь хурааж төрийн мэдэлд авах хэрэгтэй.

Avatar

Irgen 2020-09-14 122.201.19.99

Huwiin tawisan uriig yagaad ard tvmen tulnu gej Hvrelsvhiin zuw Hurelsvh er zorig gargaj vnen ym hellee dee

Avatar

Хүрэлсүх 2020-09-14 203.98.76.6

Энэ бий болсон нийгмийн бүх гажуудал бол төрийн нэрээр асар их мөнгө хөрөнгө хуримтлуулах боломжтой байгаа төрийн алба, албан хаагчид буруутай. Тэд л ийм хуулийн цоорхойг худалдаж байна. Төр хуулийг ягштал мөрдүүл. Нэр барьсан бэрдүүдээсээ сал данхар том бүтэцээ бага болго. Татвараа хуулийн дагуу ав. Хүнд сурталаа арилга. Татварын мөнгөөр өөрсдөдөө ордон харш бариулахаа зогсоо. Нийтийн эзэмшилийн газрыг үнэ хүргэн хууль бусаар зарж борлуулж байгаа сүлжээгээ тасал.

Avatar

Иргэн 2020-09-14 103.57.94.45

Аль ч улсад хэдэн том хувийн хэвшлийн компаниуд л улсаа нуруун дээрээ чирж явдаг шүү дээ?! Sony Ford Samsung гэх мнт

Avatar

Зочин 2020-09-14 150.129.140.25

Тэр бумтан болсон нөхдүүд дандаа төрөөс хулгайлсан Хүрэлсүх ч адилхан энэ хүнийг цаашид байлгаад байвал Монголын эдийн засаг элгээрээ хэвтэнэ

Avatar

Altantsetseg 2020-09-14 122.201.19.99

Vnen vg helsen hvnd vneg hvrtel ushuutei bh ym tee vneniig ni helsenii tuluu Hvrelsvh saidiig ush sanaj bga ymu yahaaraa ta nar zasagiin gasart helehgvigeer dur medej ur tawidag ym be

Avatar

bat 2020-09-14 202.9.46.29

tom luiwarchin guudiiin horongiiig ni uls awsan deeer hvrel svhiiin zow

Avatar

ИРГЭН 2020-09-14 202.126.88.159

АНУ чөлөөт зах зээлээ аврах биш төрийн зохицуулалт хийлээ. үүнийг л Хүрэлсүх хүсэж байна. Төрөөс мөнгө хэвлэх замаар зах зээлд оролцохыг Кейнсийн онолоор төрийн зохицуулалттай зах зээл гэдэгийг одоо хүртэл энэ мулгуу Лхагважав ойлгоогүй явжээ. КЕЙНС ХАЙЕК нарын номыг уншаагүй хүн ингэж бүлтэрч байх гэж

Avatar

Зочин 2020-09-14 103.26.194.235

Компаниудаа зээл өгсөн шүү дээ.зохицуулалт хийгээгүй Хүрэлсүх шиг аашлах заагаагүй юм даа.дээохи сэтгэгдэл бичигч

Avatar

Дойч банкны илтгэд 2020-09-14 150.129.142.173

Глобальчлал нэрийн дор захизээлд төрийн зохцуулалт хийсэн 1980-2020 оны үе дуусаж чөлөөт эдийн засгийн блддлгл зах зээл эхэлснийш лйдгож дур зоргийн зах зээлд төр бнлтгэх цаг болсон

Avatar

ИРГЭН 2020-09-14 202.126.88.159

энгийнээр Хүрэлсүхийн зөв. яахаараа хувийн компаний тавьсан тэр их гадаад өрийг ард түмэн төлөх юм. энгийн иргэд ч зээлсэн мөнгөө төрөөр даалгалгүй өөрсдөө төлдөг биз дээ. лхагважав мэтийн юу ч ойлгохгүй пялдгуудаас болж монгол ийм л байна. одоо тэгээд жаст монгол газар ерөөсөө байдаг үгүй нь мэдэгдэхгүй компаниудын өрийг ард түмэн төлөх үү.

Avatar

Зочин 2020-09-14 103.26.194.235

Компаниудаа оролдож байгаад бизнесийг нь унагаавал хариуцлагийг нь төр үүрдэг.Америкчууд Хүрэлсүх шиг загнах биш харин ч компаниудаа зээл өгснийг ойлгохгүй байна уу

Avatar

Зочин 2020-09-14 202.9.46.182

унгасан ч яадын юун бизнес

Avatar

ard 2020-09-14 202.9.46.29

dollar ch 1000 togrog bolno gej hvleeeseerl 10 jil ongorchdeee

Avatar

G 2020-09-14 103.229.123.206

Хүрэлсүхийн зөв. Төр засаг хулгайч луйварч, авилгач байснаас болж МАК, ЖАСТ гэх мэт луйврийн компаниуд төрийн нэр, төрийн өмчийг барьцаанд тавтж гадаадаас зээл авсан нь үнэн. Тэд нар зээлээ буцааж төлөхгүй байгаагаас болж Монгол улс өртэ болж байгаа нь үнэн. Ийм төрийн нэрээр хулгай хийдэг адгийн шаарнуудыг үгүй хийх ёстой. Эдгээр компанийг өмгөөлөгч нар бол тэдний гар хөл, хулгайч, эх орноосоо урвагч нар мөн.

Avatar

Зочин 2020-09-14 103.229.122.211

ЯПОНЫ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИС АГУУЛСАН ЭСЭХ ТАЛААРХИ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА. ОЛОН УЛСУУД ЯПОН ХҮНС АВАХГҮЙ ТАЛААР ИХ ДУРЬДАГДАЖ БАЙНА.

Avatar

Зочин 2020-09-14 202.55.188.82

Hun amiin dundaj naslalt ni 85-tai Japanii hunsees dundaj naslalt ni 65-tai mongolchuud bolgoomjlood baigaamuu

Avatar

icheech 2020-09-14 192.82.66.72

zasag ugiin luivarchin huviin hevshliin nohodtei uzeh tsag bolson. zasag zohitsuulalt hiihguigeer irged hohirch bna, hujaagiin gar hol bolson ene met durakuud mongoliig ood ni tatahgui ee,

Avatar

Зочин 2020-09-14 64.119.22.239

Bolovsroloo…..gej ! Iim hvmvvsee l devshvvlmeer bna daa !

Avatar

Зочин 2020-09-14 192.82.68.113

Чиний мэдэх яагаач үгүй болоогүй байгаагүйгээ өөртөө ойлго.

Avatar

Зочин 2020-09-14 66.181.181.225

Хүрэлсүх ард түмнийг 3 сая иргэнийг гэдэс цатгалан амьдруулах ёстой . Гэтэл хүүхдийн 100000 гэдэг поп хууралт хийгээд малнууд итгээд… Сайханбаяр аа ажлаа Хүрэлсүхэд өг . Шадар сайд байсан ч яахав

Avatar

Зочин 2020-09-14 59.153.113.133

Зөв. Мулгуу Хүрэлсүхийн боловсрол даан ч нимгэн байна даа. Үнэндээ попорч камерийн өмнө хүн заггахаас өөр юм хийж чадахгүй гэдэг нь тодорхой болчихлоо ийм хүнийг удаан байлгавал эдийн засаг сүйрнэ тиймээс солих асуудал ярьвал дээр Хүрэлсүхэд Батлан хамгаалах яам таарна

Avatar

зөв 2020-09-14 202.5.198.62

ерөнхий сайдаа шударгаар зөв юм хийж бүтээж байгаа монголыг тэжээж бөйгаа том бизнесменүүдийг хүрэлсүх худлаа попорч юу ч хийж бүтээж бадахгүй бай нурааж байна шүү хэнд ч тодорхой харагдаж байна монголын олон гэр бүлийг хоолтой ажилтай байлгаж байгаа гаа

Avatar

Төмөр 2020-09-14 66.181.185.218

Маш зөв ярьжээ, мундаг хүн юмаа. Төр засаг ядарч байгаа энэ хэдэн компаниудаа одоо анхаарч төрийн уян хатан бодлогоор дэмжих хэрэгтэй. Тэгэхгүй бол 2021 онд ядуурал, дампуурал маш их хэмжээгээр нэмэгдэж, хулгай дээрэм, өлсгөлөн нүүрлэх нь. Төрийн тамга барьсан, их мөнгөн дунд эргэлдэж нүд нь сохорсон дарга нар үүнийг ойлгохнуу харин.

Avatar

Зочин 2020-09-14 203.91.115.54

энэ нэг худлаа шаасан с** дандаа луйварчдын бөгсийг долоож явах юм. Өмхий салатыг нь хайрцагаар нь авдаг юм байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж