Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална | News.MN

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална

Холливудын жүжигчин, найруулагч, ОХУ-ын “Үнэний төлөө” намын гишүүн Стивен Сигал байгаль орчныг хамгаалах “Оросын экологи” төслийг удирдахаар болжээ. Уг төслийн үндсэн зорилтуудын нэг нь дэлхийн цэнгэг усны томоохон нөөц Байгаль нуурыг бохирдлоос хамгаалах аж. ОХУ-ын бүс нутгуудад орон нутгийн сонгуулийн өдрүүд үргэлжилж байгаа ба “Оросын экологи” төсөл нь “Үнэний төлөө” намын сонгуулийн кампанит ажлын гол ажлуудын нэг юм.

Тэрбээр “Байгаль нуур бол манай дэлхий дээрх үнэт эрдэнэсийн нэг юм. Тиймээс бидний зорилго бол олон нийтийг төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд оруулан хамгаалах явдал билээ. Ингэхдээ байгаль нуурын бохирдлын асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино дэлгэцийн урлагаар дамжуулан бүх нийтийн анхааралд оруулах нь үр дүнтэй” хэмээн ярьсан байна.

Мөн төслийн хүрээнд Байгаль нуурт химийн бодис, нефтийн бүтээгдэхүүн, хог хаягдал хаяхыг эрүүгийн хуулинд тусгахаар зорьж байгаа тухай Сигал ярьжээ. Эрх баригч намаас 2024 он хүртэл Байгаль нуур орчмын ойг цэвэрлэн дэд бүтцийг нэмэгдүүлж, зам барилга байгууламж барих хуулийг санаачилсан ба энэхүү хууль нь байгаль орчныг хамгаалагчид болон бүс нутгийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа.

Стивен Сигал нь 2016 онд ОХУ-ын иргэн болсон бөгөөд  паспорт авсан Алс Дорнодын захирагчийн суудалд суух сонирхолтой байгаагаа өмнө нь илэрхийлж байсан билээ. Тэрбээр 2018 онд АНУ дахь Оросын хүмүүнлэгийн элч төлөөлөгчөөр томилогдож байв.

Эх сурвалж: Moscowtimes

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-13 64.119.23.115

Хүчиндэгч н**ш үхээсэй

Avatar

Зочин 2020-09-13 66.181.164.175

зальтай тэнүүлч худлаа тэнд газар авч суузьших гэж байгаа юм Энэ хүнээр Орос дутаж хамгаалуулах гэнэ худлаа АНУ-д хэн ч биш

Avatar

ХЭХЭ 2020-09-13 192.82.78.82

энэ хүний киног үзэх үнэхээр дургүй балай уйтгартай

Avatar

Хүргэн хүү 2020-09-13 70.28.78.238

Усан цахилааг станц бариулахгүй гэх юм байна л даа

Avatar

Зочин 2020-09-13 103.229.122.211

ЯПОНЫ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИС АГУУЛСАН ЭСЭХ ТАЛААРХИ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА. ОЛОН УЛСУУД ЯПОН ХҮНС АВАХГҮЙ ТАЛААР ИХ ДУРЬДАГДАЖ БАЙНА.

Avatar

Зочин 2020-09-13 192.82.68.3

хаа газар имэрхүү тэнэмэл доншуулчин байх юм аа

Avatar

Зочин 2020-09-13 202.9.46.174

доншуулчин гэж үг байхгүй шүү

Avatar

Зочин 2020-09-13 202.9.46.70

Аллаху Акбар!

Avatar

ХЭХЭ 2020-09-13 192.82.78.82

илжиг

Avatar

Зочин 2020-09-13 150.129.141.61

СТА

Avatar

Үнэр авч дээ 2020-09-13 202.126.90.73

Орос буриад гусах гээл явж байгаа биз.

Avatar

Зочин 2020-09-13 103.212.119.92

Шуналтай хог чинь манай эгийн голын усан цахилгаан станцыг бариулахгүй гэх вий дээ

Avatar

Зочин 2020-09-13 202.9.46.174

Сайхан монгол эхнэр авсан Сигалдаа БАЙГАЛЬ НУУР-ыг хамгаалах төсөлд нь амжилт хүсэе!

Avatar

ХЭХЭ 2020-09-13 192.82.78.82

ХАХА

Avatar

Зочин 2020-09-13 172.58.223.29

Msgiig chini unshaad ih bayrlah bhaa

Avatar

Зочин 2020-09-13 182.160.1.218

Энэ нөхөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн олон үйлдэлтэй, тэр үйлдлүүдэд нь эрүү үүссэн, тэгээд АНУ -ын прокуророос зугатан зугатан Оросын иргэн болсон гэж бичсэн байна.

Avatar

zochin 2020-09-13 67.250.166.16

Tegsen gesen.

Avatar

зочин 2020-09-13 182.160.38.228

ЗАЙЛАА, ХОЛИВУДРУУГАА ЗАЙЛ

Avatar

Зочин 2020-09-13 172.58.223.29

Tend ni toohoo boliid mgl orosoor ergeldej bgaa sh

Avatar

Зочин 2020-09-13 64.119.23.140

za daa baajhan hudalch shouchin gar daa.. dandaa l neg iim shou hiij baidag daa..

Avatar

Irgen 2020-09-13 192.82.69.100

Huvsgul nuuriig hamgaalaach

Avatar

Kol 2020-09-13 64.119.23.253

America ork

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж