Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална

Хуучирсан мэдээ: 2020.09.13-нд нийтлэгдсэн

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална

Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална

Холливудын жүжигчин, найруулагч, ОХУ-ын “Үнэний төлөө” намын гишүүн Стивен Сигал байгаль орчныг хамгаалах “Оросын экологи” төслийг удирдахаар болжээ. Уг төслийн үндсэн зорилтуудын нэг нь дэлхийн цэнгэг усны томоохон нөөц Байгаль нуурыг бохирдлоос хамгаалах аж. ОХУ-ын бүс нутгуудад орон нутгийн сонгуулийн өдрүүд үргэлжилж байгаа ба “Оросын экологи” төсөл нь “Үнэний төлөө” намын сонгуулийн кампанит ажлын гол ажлуудын нэг юм.

Тэрбээр “Байгаль нуур бол манай дэлхий дээрх үнэт эрдэнэсийн нэг юм. Тиймээс бидний зорилго бол олон нийтийг төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд оруулан хамгаалах явдал билээ. Ингэхдээ байгаль нуурын бохирдлын асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино дэлгэцийн урлагаар дамжуулан бүх нийтийн анхааралд оруулах нь үр дүнтэй” хэмээн ярьсан байна.

Мөн төслийн хүрээнд Байгаль нуурт химийн бодис, нефтийн бүтээгдэхүүн, хог хаягдал хаяхыг эрүүгийн хуулинд тусгахаар зорьж байгаа тухай Сигал ярьжээ. Эрх баригч намаас 2024 он хүртэл Байгаль нуур орчмын ойг цэвэрлэн дэд бүтцийг нэмэгдүүлж, зам барилга байгууламж барих хуулийг санаачилсан ба энэхүү хууль нь байгаль орчныг хамгаалагчид болон бүс нутгийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа.

Стивен Сигал нь 2016 онд ОХУ-ын иргэн болсон бөгөөд  паспорт авсан Алс Дорнодын захирагчийн суудалд суух сонирхолтой байгаагаа өмнө нь илэрхийлж байсан билээ. Тэрбээр 2018 онд АНУ дахь Оросын хүмүүнлэгийн элч төлөөлөгчөөр томилогдож байв.

Эх сурвалж: Moscowtimes

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж